Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэнд зохион бүтээгч С.Баатар тасалгааны агаар ионжуулагч төхөөрөмжөө танилцууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэн тасалгаан дахь агаарын эерэг, сөрөг цэнэгтэй ионы харьцаа алдагдаж, (-) цэнэгтэй ионы хэмжээ буурдаг байна. Ингэснээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчлөх шалтгаан болдог аж. Тиймээс тасалгааны агаарыг ионжуулах замаар цэвэршүүлдэг төхөөрөмжийг бүтээснээ зохиогч хэлэв.
Агаар ионжуулагчид тусгай төхөөрөмж суурилуулсан бөгөөд 24 цагаар тасралтгүй ажиллаж сорсон агаараа (-) цэнэгээр ионжуулж, цэвэршүүлэн тасалгаанд тархаадаг байна.
Агаар дахь сөрөг ион идэвхжсэнээр:
Сулавтар антибиотик үйлчилгээ үзүүлж, бактер, вирус, мөөгөнцөрийг устгана.
Агаар дахь тоосонцор багасна.
Цус цэвэршилтийг дэмжинэ.
Эсийн бодисын солилцоог идэвхжүүлнэ.
Хүчилтөрөгч дутагдлыг нөхнө.
Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ.
Судас тэлж, цусны эргэлт сайжирна, цусны даралт хэвийн байна.
Ургамлын тоосонцор, тамхины утаа, өвчин үүсгэгч микробууд үгүй болгож, вирусын халдварыг бууруулдаг байна.