БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ УРИЛГА

"АЖИЛЧДЫН ОРОН СУУЦ” БАРИХ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ

БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ УРИЛГА

2026 оны 05 дугаар сарын 04 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь албан хаагчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Ажилчдын орон сууц”-ны төслийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уг төсөл нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжихгүй бөгөөд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын зарчмаар хэрэгжих тул уг төсөлд хамтран ажиллах сонирхол бүхий барилгын компаниудыг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Тавигдах шаардлага:

1.    Сүүлийн 3 жил (2023-2025 он)-ийн борлуулалтын орлогын болон ижил төстэй орон сууцны барилгын ажлыг ашиглалтад оруулсан туршлагын мэдээлэл

2.    Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх

3.    Барилгын үйл ажиллагааны (БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1) тусгай зөвшөөрөлтэй байх

4.    Мэргэжлийн хүний нөөцтэй байх (барилгын инженер, ХАБЭА ажилтан, цахилгаан, дулаан, ус хангамжийн инженер) бөгөөд нийт ажилтны 70 хувь нь үндсэн ажилтан байх

5.    Ажил гүйцэтгэхэд ашиглагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт (Түрээсээр ашиглаж болно)

6.    Санхүүгийн чадавхыг нотлох баримт (аудитын тайлан, бусад)

7.    Төслийг хэрэгжүүлэх хувилбарт саналууд

8.    Үнийн санал

 

Дээрх шаардлагыг хангаж байгаа талаарх нотлох баримт, санал, холбогдох материалыг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ariuntungalag@mecc.gov.mn цахим хаяг болон албан бичгээр тус яаманд ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-261895 дугаарын утаснаас тодруулна уу.

Жич: Энэхүү урилга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хийгдэх ажил биш ба сонгон шалгаруулалтад оролцсон нь гэрээ байгуулах баталгаа болохгүй. Захиалагч нь ирүүлсэн саналуудаас аль нэгийг сонгох, эсхүл сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох эрхтэй болно.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ