төслийн хэрэгжүүлэх нэгж нь тоног төхөөрөмж, хэвлэл болон бичиг хэргийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулна.

“АЗИ ТИВД БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД БИОТЕХНОЛОГИЙН АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭГ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ДЭМЖИХ НЬ” ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХЭВЛЭЛ, БИЧИГ ХЭРГИЙН МАТЕРИАЛ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2026 оны 06 дугаар сарын 05 -ны өдөр Улаанбаатар хот

Энэхүү төсөл нь Ази тивд хувиргасан амьд организмын (ХАО) аюулгүй шилжүүлэх, харьцах, ашиглах биологийн аюулгүй байдлын үндэсний тогтолцоог хэрэгжүүлэхэд байгууллагын болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орон хоорондын хамтын ажиллагааны арга хэмжээг дэмжих зорилготой.

Уг төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) болон Даян Дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн шууд санхүүжилт дэмжлэгтэйгээр, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Филиппин Улсын Биологийн аюулгүй байдлын үндэсний хороо, Бангладеш Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНЭУ-ын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус тус төлөөлөн зохион байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд БНСУ-ын Биоаюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжих хүрээлэн (KIPABiC) төслийн олон улсын нэгжийг удирдан зохион байгуулахаар тогтсон.

Төслийн хүрээнд дараах үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

ix. Биоаюулгүй байдлын асуудлаар олон улсын хамтын ажиллагааг дэмжих;

x. Биоаюулгүй байдлын тогтолцоог үндэсний хэмжээнд бий болгох, цаашид хөгжүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

xi. Мэдээлэл солилцох, мэдлэгийн менежмент, боловсрол, олон нийтэд таниулах системийг бий болгох;

xii. Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

Төсөл 2025-2027 онд 36 сарын хугацаанд хэрэгжих юм. Төслийн үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа, арга хэмжээг олон улсын төслийн шууд санхүүжилтээр хэрэгжүүлэхээс гадна улс орон бүр шууд бус санхүүжилтийн (in kind) хэлбэрээр төслийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах үүрэг хүлээсэн.

ШААРДЛАГА:

• Төслийн үйл ажиллагаа, хурал, зөвлөгөөн, сургалтын үеэр ашиглах бичиг хэргийн материал бэлтгэх

• Постер, гарын авлага, танилцуулга болон бусад хэвлэлийн бүтээгдэхүүнийг боловсруулах, хэвлүүлэх

• Хэвлэлийн материалын тоо, чанар, хугацааны хэрэгжилтэд хяналт тавих

Тус зарлалтай холбогдуулан сонирхогч этгээд 2026 оны 06 дугаар сарын 12-ны дотор хүсэлтээ албан бичгээр илгээнэ үү.

Зарлалтай холбогдуулан sainbileg@meсс.gov.mn цахим шуудангийн хаягаар болон 264447 утсаар холбогдоно уу.

Бусад хуудас