Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир дэлхийн 123 орныг эгнээндээ нэгтгэсэн 30х30 олон улсын эвсэл /30 by 30 initiative/-ийн тэргүүн Rita Maria El Zaghloul-той албан уулзалт хийж, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалтай газар нутгийн менежментийг сайжруулах талаар санал солилцож, Риогийн гурван конвенцын талуудын бага хурлуудыг уялдуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
30х30 олон улсын эвсэл нь 2030 он гэхэд дэлхийн хуурай газрын 30 хувь, далай тэнгисийн 30 хувийг хамгаалалтад авах зорилготой.
Тус эвсэл нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй санаачилгуудыг олон улсад баталгаажуулах хүрээнд цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулахад хамтрах болсон нь байгаль орчны олон талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.