Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1.улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаарх хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны салбарын бодлого, стандарт, техникийн шаардлага боловсруулж батлуулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, цөлжилт, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах бодлогын удирдамжаар хангах, хүлэмжийн хийн ялгарал, бохирдлыг бууруулах инновацыг хөгжүүлж, цэвэр технологи, ногоон хөгжлийг дэмжих, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухаан технологийн судалгааг өргөжүүлж, судалгаа, үр дүнд суурилсан бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх;
2.4.2.байгалийн нөөц, баялаг (газар, ус, ой, биологийн олон янз байдал)-ийн нөөцийн хэмжээ, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоох, байгалийн нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, хомстлоос сэргийлж нөхөн сэргээх, кадастрын зураглал хийх, газрын доройтлоос урьдчилан сэргийлж, цөлжилттэй тэмцэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, био аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, салбар дундын зохицуулалтаар хангах;
2.4.3.хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах хамгаалах, нөхөн сэргээх, мэдээллийн сан бүрдүүлэх талаарх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгон хэрэгжилтийг хангах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны аудитын хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж зөвлөгөө дэмжлэг үзүүлэх;
2.4.4.тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, экологийн хувьд чухал ач холбогдолтой газар нутгийг хамгаалалтад авч өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх, газрын харилцааг зохицуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн улсын сүлжээг бэхжүүлэх, ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох судалгаа хийх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;
2.4.5.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг сайжруулж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, хяналт тавих, удирдлагаар хангах, хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн төсөл болон бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хангуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хууль зүйн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, салбарын хууль тогтоомж, шинээр болон нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан хууль, захиргааны хэм хэмжээний актын талаар байгаль орны салбарын албан хаагчдын дунд сургалт зохион байгуулах, яамны гадагш чиглэсэн захиргааны акт, гэрээ болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой хэрэг, маргаанд шүүх болон хууль хяналтын бусад байгууллагад яамыг төлөөлөх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх бодлого, арга хэмжээг зохион байгуулах, бүх шатны төрийн байгууллагад ногоон хөгжлийн үзэл санааг төлөвшүүлж, манлайллыг хангах;
2.4.6.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад сурталчилгаа, маркетингийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;
2.4.7.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц, төсөл, төлөвлөгөө, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар чиглүүлэх, салбарын санхүү, хөрөнгө оруулалтын удирдлага, зохицуулалт, төсвийн ил тод байдлыг хангах;
2.4.8.бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах, байгаль орчны статистик мэдээлэл, мэдээллийн нэгдсэн сангийн удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх;
2.4.9.байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу хэрэгжүүлж, хяналт шалгалтыг тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэн төлөвлөж, иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа (үйлдэл, эс үйлдэхүй), үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь байгаль орчны хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгч, хүрээлэн байгаа орчинд үүсэж болзошгүй эрсдэл, сөрөг нөлөө, хохирлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах, нөхөн сэргээх арга хэмжээг авч, хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах.
Стратеги төлөвлөгөөг дэлгэрэнгүй харах