Авлигатай тэмцэх газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 08/11005 дугаар “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ” чиглэлийн хүрээнд БОУАӨЯамны ТНБД-ын 2024 оны 09 дүгээр 09-ний өдрийн А/368 дугаар “Авлигын эрсдэлийг бууруулах тусгайлсан төлөвлөгөө” гаргасан.
Энэхүү төлөвлөгөөний 1 дэх арга хэмжээний хүрээнд Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, АУДИТЫН ХЭЛТСИЙН АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТУСГАЙЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ” боловсруулж батлуулсан.
Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс нь 2024 оны 9 дүгээр сараас эхлэн сар бүрийн 25-ны өдөр уг төлөвлөгөөний хэрэгжилт буюу байгаль орчны үнэлгээний мэдээллийг гаргаж, яамны цахим хуудасны “Ил тод байдал” хэсгийн “Байгаль орны үнэлгээ” хэсэг болон Монгол Улсын Засгийн газрын 11-11 төвийн “Шилэн индекс” хэсэгт тогтмол байршуулж байна.
https://mecc.gov.mn/documents/bajgal-orchind-n-l-l-h-bajdlyn-nelgee?sort=date&order=desc