ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЬЖУАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2025.05.16

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЬЖУАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

  Энэ удаагийн уулзалтаар хоёр тал хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал /COP17/-ыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар БНХАУ-аас туршлага судлах, бодлогын түвшинд хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ. 

 Мөн "Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын судалгааны төв"-ийн барилга байгууламж барих газрын байршил тогтоогдсон. Иймээс барилгын ажлыг энэ онд эхлүүлэх боломжийн талаар санал солилцов. Хоёр тал үргэлжлүүлэн байгаль орчны салбарын албан хаагчдыг БНХАУ-д сургалтад хамруулах, борооны пуужин, хөөргөх удирдлагын төхөөрөмжийг хоёр улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар хамтран ажиллах чиглэлд байр сууриа нэгтгэлээ.