НЭГ УДААГИЙН ХУВАНЦАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЯМАР ЧУХАЛ

2026.01.13

Caritas Czech Republic байгууллага Монгол Улсад хэрэгжүүлж буй байгаль орчны төслүүдийнхээ хүрээнд хог хаягдлыг бууруулах, ялангуяа хуванцрын хэрэглээг багасгахад чиглэсэн МОНГОЛ УЛС ДАХЬ ДАХИН БОЛОВСРУУЛСАН ХУВАНЦАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААГ гаргасан.

Энэхүү судалгаанд өдөр тутмын амьдрал, аялал зугаалгын үеэр үүсдэг хог хаягдлыг аль болох багасгах, дахин ашиглах боломжтой шийдлүүдийг санал болгожээ. Ялангуяа нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээ байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг онцлон, иргэн бүрийн оролцоо ямар чухал болохыг сануулсан байна.

Мөн хог хаягдлыг зөвхөн дахин боловсруулах бус, эх үүсвэр дээр нь бууруулах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцолж, иргэдэд дараах энгийн дадлуудыг хэвшүүлэхийг уриалжээ.

Үүнд:

  • Дахин ашиглах боломжтой сав, уут хэрэглэх

  • Нэг удаагийн хуванцраас татгалзах

  • Хог хаягдлаа ангилан ялгах

  • Аяллын үед “zero waste” буюу хоггүй аяллын зарчмыг баримтлах

Эдгээр зөвлөмж нь Монгол Улсад тулгамдаад буй хог хаягдлын менежментийн асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой.

Дараах холбоос дээр дарж судалгааг үзнэ үү https://mongolia.caritas.cz/res/archive/006/000759.pdf?seek=1665026433