Ойн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, зөвлөлдөх шаардлагатай гол асуудлуудыг төрийн байгууллага болон хөгжлийн түншүүдэд танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Ойн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг гол түнш байгууллагууд оролцож, санал зөвлөмжөө хуваалцав. Эдгээр санал, зөвлөмжийг цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон ойд чиглэсэн санхүүжилтийн арга хэрэгслийг эцэслэн боловсруулахад тусган ажиллах юм. Энэхүү уулзалт нь Ойн санхүүжилтийн хөтөлбөрийн Зөвлөлдөх хороог албан ёсоор байгуулахын өмнөх бэлтгэл уулзалт бөгөөд Зөвлөлдөх хорооны анхны албан ёсны хурлыг 2026 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.