ОЛОН УЛСЫН “ЗАЛУУ ЭКОПРЕНЕРУУДЫН ХӨТӨЛБӨР (YECO) 2025"-Д ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

2025.08.22

Женевт төвтэй Олон улсын худалдааны төвөөс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) хүрээнд Даян дэлхийн газрын санаачилга (Global Land Initiative, GLI)-тай хамтран “Залуу экопренеруудын хөтөлбөр (YECO) 2025”-ийг зарлаж, оролцогчдын бүртгэл, хүсэлтийг ирэх 9 дүгээр сарын 14-нийг хүртэл хүлээн авч байна.

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг хүртээмжтэй ажиллах, тогтвортой хөгжлийг хангах, ногоон шилжилтийг манлайлахад залуусын идэвхтэй оролцоог хангахад чиглэсэн энэхүү хөтөлбөр нь газар зохион байгуулалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 35 хүртэлх насны бизнес эрхлэгч залуус, эмэгтэйчүүдийг хамруулж, тэднийг чадавхжуулах, мэргэжлийн заавар зөвлөмж өгөх, олон нийттэй харилцах, олон улсын зах зээлд нэвтрэхэд нь туслалцаа үзүүлэх цогц хөтөлбөр юм.

Хөтөлбөрт Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (LLDCs), Нэн буурай хөгжилтэй орнууд (LDC), Жижиг арлуудын хөгжиж буй орнууд (SIDS)-ын оролцогчдыг түлхүү хамруулахаар зорьж байгаа ажээ.

Сонирхсон бизнес эрхлэгч залуус, эмэгтэйчүүд Та бүхэн доор цахим хуудаснаас нарийвчилсан мэдээллийг авч, олон улсын “Залуу экопренеруудын хөтөлбөр”-т хамрагдахыг урьж байна.

Хөтөлбөрийн цахим хуудас: Home | Youth Ecopreneur Programme

Хөтөлбөрийн сурталчилгааны багц татан авах:

https://trello.com/.../comms-kit-youth-ecopreneur...