“Тураг гогой” шувуу, түүний идэш тэжээлтэй холбоотой асуудлаар хуралдлаа

2024.10.16

БОУАӨЯ-наас амьтны мэргэжлийн зөвлөл, амьтны ангилал зүйн зөвлөл болон бусад талуудын уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа

Энэхүү уулзалтаар “Тураг гогой” шувуу, түүний идэш тэжээлтэй холбоотой ялангуяа загасны нөөцөд, эко системд нөлөөлж буй байдалд судлаачдын байр суурийг сонсож, бодлогын ямар шийдвэр гаргах, цаашид хийх арга хэмжээний талаар ярилцаж, хэлэлцүүллээ. МУ-ын хэмжээнд Тураг гогой шувууг бүсчилсэн судалгаа хийж, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа нөлөөлөл хохирол, эдийн засгийн тооцоолол, нөгөө талаасаа биологийн ач холбогдлоор нь судалгааг үе шаттай хийх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг онцоллоо.

Уулзалт, хэлэлцүүлэгт Биологийн хүрээлэн, Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн холбогдох тэнхимийн багш, судлаачид оролцсон юм.