Монгол Улсын Засгийн газрын 2026 оны “Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” 45 дугаар тогтоол, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны “Газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөө батлах тухай” А/115 дугаар тушаалаар баталсан газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 362 зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын материалыг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цаг 00 минут хүртэл Газрын биржийн цахим систем, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны цахим хуудас болон өдөр тутмын хэвлэл болох “Өнөөдөр” сонинд нийтэд мэдээлж, материалыг цахимаар хүлээн авна.
№ | Хамгаалалтын захиргааны нэр | Зарлах нэгж талбар |
1 | Богдхан уулын ДЦГ | 41 |
2 | Горхи-Тэрэлжийн БЦГ | 44 |
3 | Хөвсгөлийн БЦГ | 34 |
4 | Хөгнө-Тарнын БЦГ | 13 |
5 | Алтай таван богдын БЦГ | 1 |
6 | Хорго-Тэрхийн цагаан нуурын БЦГ | 8 |
7 | Хяргас нуурын БЦГ | 10 |
8 | Говийн бага ДЦГ | 2 |
9 | Хар-Ус нуурын БЦГ | 5 |
10 | Онон-Балжийн БЦГ | 4 |
11 | Их газрын чулууны БЦГ | 4 |
12 | Орхоны хөндийн БЦГ | 21 |
13 | Мянган угалзатын БЦГ | 2 |
14 | Отгонтэнгэрийн ДЦГ | 6 |
15 | Тэнгис-Шишгэдийн БЦГ | 1 |
Дүн | 196 |
Газрын биржийн цахим системийн “Төсөл сонгон шалгаруулалт” хэсгээс “Хөрөнгө оруулалтын хэлбэр” цэсийг сонгон “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” гэсэн сонголтыг хийж сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Төсөл сонгон шалгаруулалтад оролцогч нь Газрын биржийн цахим систем /https://mle.mn/project/-д бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бүртгэл хийгдсэний дараа төслийн материалыг оруулж илгээх боломжтой болохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Газрын цахим биржийн цахим систем болон 51-267283 утсаар лавлана уу.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ

Дараах QR кодыг уншуулна уу.