Дэлхийн улс орнуудад Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын системийг 1980-д оноос хэрэглэж эхэлсэн байна![]()
![]()
![]()
#SustainableplasticrecyclinginMongolia
Энэ арга хэрэгслийг эхний ээлжид томоохон үйлдвэрлэгч орнуудад нэвтрүүлж эхэлсэн Хуванцар хаягдлын зохицуулалтын хууль эрх зүй, бодлогын судалгаа, шинжилгээний ажлын тайлан бөгөөд өнөө үед хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэг арга хэрэгсэл болгон дэлхий нийтээр ашиглаж байгаа ба олон улсад 400 гаруй ийм төрлийн зохицуулалт байна.
Ийм төрлийн зохицуулалтыг ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн дээр түлхүү ашиглаж байгааг үзвэл:
35% болоод түүнээс дээш хувь нь электрон бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой •
17 орчим хувь нь сав, баглаа боодолтой холбоотой •
12 орчим хувь нь автомашин, автомашины аккумлятор, дугуй зэрэгтэй холбоотой байдаг байна.
Үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын хүрээнд бүтээгдэхүүний болон сав баглаа боодлын үйлдвэрлэлээс эхлээд худалдаа, хэрэглээ, дахин боловсруулалт, устгал хүртэлх бүх үе шатанд үйлдвэрлэгч болон импортлогч санхүүгийн хариуцлага хүлээх эсвэл эргүүлэн цуглуулах, дахин боловсруулах механизмыг бүрдүүлж, зардлыг хариуцахаар тодорхойлсон байдаг.
Энэхүү системийг хог хаягдлын менежментэд нэвтрүүлснээр хог хаягдлыг дарж, булшлах хэмжээ багасаж, хог хаягдлыг дахин боловсруулах хувь хэмжээ маш түргэн өсөж байгааг олон орны жишээн дээр авч үзэж болох юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх холбоосоор https://mongolia.caritas.cz/res/archive/008/001018.pdf... нэвтэрч орно уу.