УСНЫ НӨӨЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024.11.27

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар Усны нөөцийн зөвлөлийн дүрэм бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Усны нөөцийн зөвлөлийн даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, орлогч даргаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр ажиллаж байна.

Усны нөөцийн зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, нийт 8 асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн ГДУ-ны эрэл хайгуулын ажлын үр дүн зэргийг хэлэлцэн нөөцийг баталлаа. Мөн Шинэ Хархорум орчмын ГДУ-ны эрэл хайгуулын ажлын явц, Майхан УЦС-ын ТЭЗҮ, Эгийн гол, Сэлэнгэ мөрний орчмын мөсний үзэгдлийн судалгааны үр дүнгийн талаар танилцаж, зөвлөмж өглөө.

Усны зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гадаргын болон газрын доорх усны эрэл хайгуул, судалгааны ажлын тайланг хэлэлцэж, усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг батлах, усны нөөц ашиглахтай холбоотой техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөл, хөтөлбөр, судалгааны ажлыг хэлэлцэн мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үндсэн чиг үүрэгтэй юм.