Огноо: 2026 оны 11 дугаар сарын 13-ны өдөр
Хог хаягдлын менежментийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хог хаягдал үүсэхээс сэргийлэх, эх үүсвэр дээр ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлага болон санхүүжилтийн тогтолцоог сайжруулах хэрэгцээ, шаардлагад үндэслэн “Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж байна.
Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан зохицуулалтын талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, судлаачдын оролцоог хангаж, санал авах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион зөвлөх баг сонгон шалгаруулж авна.
Батлагдсан удирдамжийг хавсаргав.
Анхаарах зүйлс: Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй. Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
Дээрх материалыг цахимаар oyun@mecc.gov.mn хаягт болон цаасаар /битүүмжлэн, дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 209 тоотод 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13:00 цагаас өмнө ирүүлнэ.
Холбогдох хаяг:
Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын II байр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, 306 тоот
Холбогдох утас: 261309