2025.05.19

Зарлал

Генетик нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Генийн сангийн хадгалалтын стандартыг төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулна.” гэж заасны дагуу “Biotechnology. General requirements for bio banking ISO 20387:2018” гэсэн олон улсын батлагдсан стандартыг шууд буулгах (1:1) замаар орчуулж боловсруулсан болно.

Энэхүү стандартын төслийн зорилго нь биобанкны үйл ажиллагааны найдвартай байдлыг дэмжих явдал бөгөөд биобанкны чадварлаг ажиллагаа болон судалгаа, хөгжүүлэлтэд чанарын шаардлага хангасан биологийн материал ба холбогдох өгөгдлөөр хангах чадвартайг нотлон харуулах боломжийг бий болгох шаардлагыг тусгах юм.

Тус стандартыг генетик нөөцийг хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага хэрэглэх боломжтой юм.

Та бүхэн стандартын төсөлтэй танилцан тус яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн П.Сайнбилэгтэй /sainbileg@mecc.gov.mn, 51-264447/ утсаар холбогдон саналаа өгнө үү.

 Төслийг энд дарж харна уу.