Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнгөрсөн долоо хоногт Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллалаа.
Энэ үеэр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг багийн нутагт барьж байгуулагдсан "ИХ БУЛАГ" ЖИШИГ ХӨВ ЦӨӨРМИЙН АЖИЛТАЙ танилцав.
Энэхүү хөв цөөрмийг Их булгийн ам дахь хүн ам, малын усан хангамжийг сайжруулах, байгаль орчны доройтлыг багасгах зорилгоор 2023 онд байгуулжээ.
Тус хөв цөөрмийг улсын болон орон нутгийн 391 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна. Нийт 83.81м урт, 11745.6м3 хуримтлах усны эзлэхүүнтэй хөв цөөрмөөс Баянтээг 2 дугаар багийн 21 малчин өрхийн 7000 гаруй мал ундаалж, 80 орчим иргэн ундны усаа хангаж байна.