Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолын 8 дугаар хавсралт

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Оршил

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын

бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "Хөтөлбөр" гэх)-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд (цаашид "сайд"

гэх)-ын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах, салбарын хөгжлийн бодлого,

төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, ус, ой, амьтан, ургамал болон бусад байгалийн

нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын уялдааг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан

зохицох, ногоон хөгжлийг дэмжих салбар дундын зохицуулалтыг хангах, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах,

салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх,

ажлын байрны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах, цалин хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог

бүрдүүлэх асуудлын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, асуудлыг

хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход

оршино.

1.2.Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их

Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн

ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор

баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай", Монгол Улсын Их

Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт

бичгийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3.Хууль, эрх зүйн орчин

Хөтөлбөрийг доор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Төрийн албаны тухай хууль;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;

-Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль;

-Төрийн хяналт шалгалтын тухай хууль;

-Зөвшөөрлийн тухай хууль;

-Хөдөлмөрийн тухай хууль;

-Байгаль орчныг хамгаалах тухай хууль;

-Усны тухай хууль;

-Ойн тухай хууль;

-Амьтны тухай хууль;

-Байгалийн ургамлын тухай хууль;

-Агаарын тухай хууль;

-Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль;

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль;

-Хог хаягдлын тухай хууль;

-Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль;

-Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль;

-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль;

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль;

-Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль;

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль;

-Газрын тухай хууль;

-Газрын хэвлийн тухай хууль;

-Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль;

-Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах

тухай хууль;

-Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн

хяналт, шалгалтын тухай хууль;

-Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль;

-Хувиргасан амьд организмын тухай хууль;

-Ашигт малтмалын тухай хууль;

-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;

-Хот байгуулалтын тухай хууль;

-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль;

-Баяжуулсан хүнсний тухай хууль;

-Шинжлэх ухаан, технологийн тухай хууль;

-Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль;

-Таримал ургамлын үр сортын тухай хууль;

-Тариалангийн тухай хууль;

-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль;

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль;

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль;

-Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль;

-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль;

-Эрүүгийн хууль;

-Зөрчлийн тухай хууль;

-Олон улсын гэрээний тухай хууль

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;

-"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого;

-Шинэ сэргэлтийн бодлого;

-Холбогдох бусад хууль тогтоомж.

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан "Чиг үүрэг дахин хуваарилах

аргачлал", Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл болон олон улсын жишиг,

байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлтийн арга зүй зэргийг ашигласан болно.

1.5.Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хууль тогтоомж, бодлого, стратегийг төлөвлөх,

боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг

зохион байгуулах үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газрын танхимд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Сайд

нь стратегийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн

талаар салбар дундын зохицуулалтаар хангаж, салбарын төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллана.

1.6.Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг

оновчтой бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэлтэй тогтооход чухал ач холбогдолтойг харгалзан

эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн бүлгийг доор дурдсанаар тодорхойлов.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар (танхим) байна. Яамны стратегийн удирдлага,

зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай

холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх

үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон албан

хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр.Яамны үйл ажиллагааны стратеги

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл

ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлогыг

тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжлийн өндөр түвшний, цаг үеэ олсон, шуурхай удирдлагаар хангаж,

зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь доор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.Монгол Улсад хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хангах, байгаль орчин, уур амьсгалын

өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн нөөц, олон улсын хамтын

ажиллагааны болон салбар дундын бодлоготой уялдуулан тодорхойлж төлөвлөх, хэрэгжүүлэх энэ чиглэлд Засгийн газрын

манлайллыг хангах;

2.2.2.байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр төрийн

байгууллага, хувийн хэвшил, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үүсгэл

санаачилга, хамтын ажиллагааг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогоор уялдуулан чиглүүлэх;

2.2.3.яам, салбарын албан хаагчдыг байгаль орчныг хамгаалах, ногоон технологийг дэмжих, уур амьсгалын

өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход шинжлэх ухааны ололт, олон улсын сайн тэргүүний арга туршлага, стандарт,

бүтээмжийн арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

2.2.4.байгаль орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг судлан шинжлэх, байгаль орчныг

хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахтай холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээнд шинжлэх ухааны

ололт, ногоон технологи нэвтрүүлэхэд урамшууллын болон зохицуулалтын хөшүүрэг ашиглах;

2.2.5.байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын бодлого, хууль тогтоомж, стандарт, нормын

шинэчлэл, зохицуулалтыг хэрэгжүүлэх.

2.3.Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго

Байгаль хамгаалах нэгдмэл удирдлагын тогтолцоог бэхжүүлж, хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах,

байгалийн нөөц, баялгийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадамжтай үндэсний нийгэм,

эдийн засгийн ногоон хөгжлийн загварыг бий болгоно.

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд доор дурдсан үйл ажиллагааны

стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1.улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн

талаарх урт, дунд, богино хугацааны салбарын бодлого, хууль тогтоомж, техникийн шаардлага, стандартыг боловсруулж

батлуулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох,

экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах бодлогын удирдамжаар хангах, хүлэмжийн хийн ялгарал, бохирдлыг

бууруулах инновацыг хөгжүүлж, цэвэр технологи, ногоон хөгжлийг дэмжих санхүүжилтийн болон бусад арга, хөшүүргүүдийг бий

болгох, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, салбарын гадаад хамтын

ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад сурталчилгааг хэрэгжүүлэх,

мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухаан

технологийн судалгааг өргөжүүлж, судалгаа, үр дүнд суурилсан бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж, бодлогын баримт бичгийн

хэрэгжилтийг тайлагнах;

2.4.2.биологийн олон янз байдал, ус, ойн нөөцийг хамгаалах, хөрс, цөлжилт, газрын доройтлоос урьдчилан

сэргийлэх, нөөцийг зүй зохистой ашиглах, экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох, хомстолоос сэргийлж нөхөн сэргээн

нутагшуулах, биойюулгүй байдал генетик нөөц ашиглалт, байгалийн нөөцийн судалгаа, шинжилгээ, байгалийн нөөцийн хамтын

менежмент, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизм, байгаль орны мэдээллийн сан, газар, ой, усны

кадастрын зураглал хийх, хууль тогтоомжийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, салбар дундын зохицуулалтаар хангах;

2.4.3.хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, агаар, ус, хөрсний бохирдол, доройтлоос урьдчилан

сэргийлэх, бууруулах, хог хаягдал, химийн хорт болон аюултай бодисын зохистой менежментийг хэрэгжүүлэх, газрын хэвлийг

нөхөн сэргээх, хамгаалах, мэдээллийн сан бүрдүүлэх талаарх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгон хэрэгжилтийг

хангах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны аудитын хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн

удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах;

2.4.4.тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгон хэрэгжилтийг

хангах, экологийн хувьд чухал ач холбогдолтой газар нутгийг хамгаалалтад авч сүлжээг өргөжүүлэх, хамгаалалтын

менежментийг хэрэгжүүлэх, газрын харилцааг зохицуулах, кадастрын зураглал хийх, тусгай хамгаалалттай газар нутгийн

сүлжээг бэхжүүлэх, нөөц даацад тохируулан зохистой ашиглах, хамгаалах, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, судалгаа

хийх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;

2.4.5.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хүний нөөцийн

бодлого, төлөвлөлтийг сайжруулж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, хяналт тавих, удирдлагаар хангах, хууль

тогтоомж, гэрээ хэлэлцээрийн төсөл болон бусад шийдвэрийн төслийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, хууль зүйн

мэргэжлийн зөвлөмжөөр хангах, салбарын хууль тогтоомжийн талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах, шүүх болон

хууль хяналтын бусад байгууллагад яамыг төлөөлөх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг зохион

байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц, төсөл, төлөвлөгөө, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүү, хөрөнгө

оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар чиглүүлэх, салбарын санхүү,

хөрөнгө оруулалтын удирдлага, зохицуулалт, төсвийн ил тод байдлыг хангах;

2.4.6.бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэл, үр

дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах, байгаль орчны

статистик мэдээлэл, мэдээллийн нэгдсэн сангийн удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх;

2.4.7.байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын

хэрэгжилтийн хяналт шалгалтыг тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэн төлөвлөж, зохион байгуулах, иргэн, хуулийн

этгээдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа (үйлдэл, эс үйлдэхүй), ажил үйлчилгээ болон үйлдвэрлэж, худалдаж буй бараа,

бүтээгдэхүүн нь байгаль орчны хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгч, хүрээлэн байгаа

орчинд үүсэж болзошгүй эрсдэл, сөрөг нөлөө, хохирлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах, нөхөн сэргээх арга хэмжээг

авч, хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах.

2.5.Үйл ажиллагааны гол зорилт

Энэхүү хөтөлбөрийн 2.4-т заасан яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг

хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дараах гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1.Монгол Улсын байгаль орчны салбарын хөгжлийг олон улсын тогтвортой хөгжлийн

зорилго, зорилттой уялдуулах, "Алсын хараа-2050" зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан

байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаарх бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх нэгдсэн бодлого,

төлөвлөлтийг хийж, салбар дундын зохицуулалт, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2.байгалийн нөөц баялаг (газар, ус, биологийн олон янз байдал, ой)-ыг хамгаалах, нөхөн

сэргээх, зохистой ашиглах байгальд түшиглэсэн бодлого, төлөвлөлтийг хийх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

2.5.1.3.хүрээлэн байгаа орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого,

төлөвлөлтийг хийж, салбарын техникийн зохицуулалт, стандартыг боловсруулж, нийтээр дагаж мөрдүүлэхэд хяналт тавих,

олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;

2.5.1.4.уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний бодлого, стратегийг тодорхойлон, олон улсын гэрээ,

хэлэлцээрээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын удирдамж, салбар дундын

уялдаа зохицуулалтаар хангах;

2.5.1.5.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, төлөвлөлтийг хийж, цаг уур орчны

шинжилгээний салбарын бодлогын удирдамж, салбар дундын бодлого, зохицуулалтаар хангах, эрх зүйн орчныг сайжруулах;

2.5.1.6.тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, тогтвортой ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх,

салбар дундын зохицуулалтыг сайжруулах, ногоон бүтээгдэхүүн, ногоон хөрөнгө оруулалт, ногоон хэрэглээг нэмэгдүүлэх

бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нөөцийн хэмнэлттэй ногоон амьдралын хэв маягийг дэмжиж, олон нийтийн

мэдлэг, хандлагыг сайжруулахад чиглэсэн бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.7.хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хүлэмжийн хийн тооллого хийх, тайлагнах

тогтолцоог сайжруулах, нүүрстөрөгчийн кредитийг бүртгэх, баталгаажуулах, шилжүүлэн тооцох, худалдаалах нөхцөлийг

бүрдүүлэхэд чиглэсэн салбар дундын бодлого, зохицуулалт, хэрэгжилтийг хангах;

2.5.1.8.хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон хөгжлийг дэмжих инновац, цэвэр технологи,

шинжлэх ухааны ололтыг туршин нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах, салбарын шинжлэх ухаан, технологийн

судалгаа, хөгжлийг дэмжих, зохицуулах, мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, салбар дундын бодлого, зохицуулалт,

хэрэгжилтийг хангах;

2.5.1.9.салбарын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн

тайланг гаргах, богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэх салбарын төлөвлөлтийг хийх, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн

хөгжлийн үзүүлэлтийг боловсруулж, хэрэгжилтийг хангах;

2.5.1.10.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион

байгуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад

сурталчилгаа, маркетингийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;

2.5.1.11.салбарын хоёр болон олон талт хамтын ажиллагааны бодлого, чиглэл, хамрах хүрээг нэг

цонхны бодлогоор хангах.

2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1.биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоох стратегийг хэрэгжүүлж, байгалийн нөөц,

баялгийн (газар, ус, ой, амьтан, ургамал) даацын хэмжээ, экосистемийн үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, экологи-эдийн

засгийн үнэлгээг тогтоож, мөрдүүлэх;

2.5.2.2.ойг хамгаалах, зохистой ашиглах, ойжуулах, нөхөн сэргээх, үржүүлэх болон түймрээс

хамгаалах, байгаль орчны тэнцлийг хангах талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ойг

хамгаалах хэмжээнд мөрдөх дүрэм, журам, стандарт, норм, жил бүр ашиглах ойн нөөцийн дээд хэмжээ, улсын ойн

менежментийн төлөвлөгөө, бусад шийдвэрийг боловсруулж, батлуулан биелэлтийг хангуулах, "Тэрбум мод" үндэсний

хөдөлгөөнийг үе, шаттай зохион байгуулах, салбар дундын зохицуулалт, нэгдсэн удирдлагаар хангах;

2.5.2.3.усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэн

ашиглалт, хэрэглээнд хэмнэлт, дахин ашиглалтыг дэмжих бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгон хэрэгжилтийг

хангах, говийн болон усан хангамжийн дутагдалтай бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх;

2.5.2.4.амьтан, ургамлыг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг тэтгэж, хомсдлоос сэргийлэх,

нөөц, даацад тулгуурлан нэн ховор, ховор болон ашигт зүйлийг үржүүлэх, тарималжуулах, зохистой ашиглах хууль тогтоомжийг

боловсронгуй болгон хэрэгжилтийг хангах;

2.5.2.5.байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлэх замаар нутгийн иргэдийн хүртэх үр

өгөөжийг нэмэгдүүлж, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэх;

2.5.2.6.генийн санг хамгаалж, генетик нөөцийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлж,

биотехнологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бодлогоор дэмжиж, биоаюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх

бодлогын хэрэгжилтийг хангаж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

2.5.2.7.хөрс хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, даац

хэтэрсэн бүс нутгийн бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах, хууль тогтоомжийг

боловсронгуй болгон салбар дундын уялдаа, хэрэгжилтийг хангах;

2.5.2.8.ус, ой, биологийн олон янз байдлын ашиглалт, хамгаалалт өөрчлөлтийн мэдээллийг

нэгтгэх, нэгдсэн санг хөгжүүлэх, кадастрын зураглал, лавлагаа мэдээллээр хангах.

2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1.орчны бохирдол (агаар, хөрс, ус)-оос урьдчилан сэргийлэх, бохирдлыг арилгах, эх

үүсвэрийг бууруулах, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгон хэрэгжилтийг хангах;

2.5.3.2.энгийн болон аюултай хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг

нөлөөлөлгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд

оруулах бодлогыг хэрэгжүүлэх, оновчтой менежментийг хэрэгжүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгон хэрэгжилтийг

хангах;

2.5.3.3.аж ахуйн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон

үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах, байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулахад шинэ арга

барил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

2.5.3.4.химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын бодлого, хууль тогтоомж, олон улсын

гэрээ конвенцын дагуу хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах, зохистой ашиглалтын менежмент, хэрэгжүүлэх зохион байгуулах,

зохицуулах;

2.5.3.5.уул уурхай, газрын тос, цацраг идэвхит ашигт малтмалын олборлолт, баяжуулах үйлдвэр,

дэд бүтцийн төслүүдийн орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах

бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгон хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, аудитын үр дүнд суурилсан, байгаль орчин,

нийгмийн эрүүл мэнд, хүний эрхийн шаардлагад нийцсэн хүнд ээлтэй орчныг төлөвлөж, хэрэгжилтийг хангуулж, ногоон бизнес

эрхлэгч аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлнэ.

2.5.4.Үйл ажиллагааны 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1.тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгон

хэрэгжилтийг хангах;

2.5.4.2.дэлхийн байгаль, соёлын өвийн болон бусад экологийн чухал ач холбогдолтой, эмзэг

экосистем бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад авч, газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, олон талт хамгаалалтын

менежментийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд

талуудын оролцоог хангах, зохион байгуулах;

2.5.4.3.тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд байгаль орчны төлөв байдал, биологийн

төрөл зүйлд судалгаа, тооллого явуулах, бүртгэл хөтлөх аргачлал, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөгдсөн

бүсээс ажиглалтын зориулалтаар дээж, сорьц авах, хэмжилт хийх, ойг арчлах, ойжуулах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх журам,

үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, нөхөн сэргээх газрын хэмжээ, уг ажлыг гүйцэтгэх арга, технологийг тогтоох;

2.5.4.4.тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн,

өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, кадастрын зураглал, лавлагаа мэдээллээр хангах сан бүрдүүлэх, судалгаа хийх.

2.5.5.Үйл ажиллагааны 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1.төрийн захиргааны удирдлагын манлайллыг бэхжүүлж, харьяа байгууллагуудыг

удирдлага зохион байгуулалтаар ханган яамны дотоод ажлыг эрхэлж, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг

тайлагнах, олон нийттэй харилцах, хууль тогтоомжийг системчлэх, сурталчлах;

2.5.5.2.салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг хийж, хүний нөөцийг хөгжүүлэх, нийгмийн

баталгааг хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, удирдлагаар

хангах;

2.5.5.3.байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт цахим засаглалыг бэхжүүлэх,

мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчид

мэдээллээр үйлчлэх;

2.5.5.4.байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хууль тогтоомжийн төсөл,

тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журмын төсөл боловсруулах;

2.5.5.5.удирдлагын шийдвэрийн дагуу сайд болон яамыг итгэмжлэлийн хүрээнд төлөөлж шүүх,

прокурор, холбогдох хуулийн байгууллагатай харьцах;

2.5.5.6.захиргааны хэм хэмжээний акт, бодлогын баримт бичиг, бусад шийдвэрийн хууль зүйн

үндэслэлийг хангуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, гэрээ, хэлэлцээр хийх, байгуулахад яамны удирдлага,

ажилтнуудыг хууль зүйн мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах;

2.5.5.7.эрх ашиг нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй этгээдээс гаргасан гомдлыг хууль

тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, холбогдох этгээдийг шаардлагатай мэдээллээр хангах;

2.5.5.8.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг

төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар чиглүүлэх, салбарын санхүү, хөрөнгө оруулалтын

удирдлага, зохицуулалт, төсвийн ил тод байдлыг хангах;

2.5.5.9.салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, байгаль орчин,

уур амьсгалын өөрчлөлтийн хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэрэгцээнд дүн шинжилгээ хийх;

2.5.5.10.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо,

зураг төсөв, техникийн үзүүлэлтийг бэлтгэх, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах.

2.5.6.Үйл ажиллагааны 6 дугаар зорилтын хүрээнд:

2.5.6.1.хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтын хэрэгжилтэд

хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй, ил тод

байдлыг хангах;

2.5.6.2.салбарын бодлого төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ

хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах;

2.5.6.3.холбогдох хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэд

хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод

байдлыг хангах;

2.5.6.4.салбарын статистик мэдээллийг нэгтгэх, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг,

удирдан зохицуулах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын нэгдсэн мэдээллийг бүрдүүлэх;

2.5.6.5.төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын чиг үүргийг хэрэгжүүлэх;

2.5.6.6.салбарын бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хяналтын үйл ажиллагаанд эрсдлийн

удирдлагыг хэрэгжүүлэх.

2.5.7.Үйл ажиллагааны 7 дугаар зорилтын хүрээнд:

2.5.7.1.газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтныг хамгаалах, нөхөн сэргээх,

зохистой ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зэрэг салбарын хууль тогтоомж, техникийн зохицуулалт,

стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

2.5.7.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн

байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл,

төлөвлөгөөний биелэлт, бусад үйл ажиллагаанд хяналт тавих;

2.5.7.3.байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, тэдгээрийг байгаль орчныг хамгаалах, нөхөн

сэргээх арга хэмжээнд зарцуулсан байдал, байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн барагдуулалт, байгаль орчинд учруулсан

хохирлыг нөхөн төлүүлэхэд хяналт тавих, холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

2.5.7.4.байгалийн нөөц ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн

нэгжийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр

тогтоосон байгаль орчны болзошгүй сөрөг нөлөөллийг үйл ажиллагааны явцад арилгах, нөхөн сэргээх, бохирдол, доройтлыг

бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

2.5.7.5.байгаль орчны даацын судалгаа, шинжилгээний ажил, агаар, ус, хөрсөн дэх хими,

биологийн хортой бодисын хүлцэх хэм хэмжээ, байгаль орчинд хаяж болох хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт

тавих;

2.5.7.6.химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдлын экспорт, импорт, хадгалалт,

худалдаалалт, тээвэрлэлт, ашиглалт, устгалт, дахин боловсруулалтад хяналт тавих;

2.5.7.7.хот тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын

бүрэлдэх эх, ундаргын орчныг хамгаалж эрүүл ахуйн бүс тогтоосон байдал, ойн сан, усны сан бүхий газар, улсын тусгай

хамгаалалттай газар нутгийн кадастрын зураглал, газрын кадастрт хяналт тавих;

2.5.7.8.ашигт малтмалын хайгуул, судалгаа, газрын хэвлийг ашиглах явцад болон ашигласны

дараа гарч болзошгүй аюул, осол бусад хортой нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны менежментийн болон нөхөн

сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;

2.5.7.9.тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагааны явцад

байгаль орчны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах.

2.6.Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг

тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан

тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий

тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц,

тэдгээрийн чиг үүрэг

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад доор дурдсан

зарчмыг баримтална:

3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн

тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2.эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн

удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг

тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх

асуудлын хүрээний агентлаг, байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3.ил тод, нээлттэй стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн

байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл

ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл

гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц

хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн

зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн

хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6.улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн

газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа

нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны

загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг

үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн доор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны

үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

3.3.Зохион байгуулалтын бүтэц

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны

загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг нь тодорхойлогдоно.

3.3.1.Бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг

үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд;

Улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаарх хууль

тогтоомж, урт, дунд, богино хугацааны салбарын бодлого, стандарт, техникийн шаардлага боловсруулж батлуулах,

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, уур

амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг байдлын үнэлгээнд тулгуурлан хариу арга хэмжээг төлөвлөх, дасан зохицох олон талт

арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд салбар дундын нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах,

Бага нүүрстөрөгч бүхий ногоон технологи, инновац нэвтрүүлэх, үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг

хангуулах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, тайлагнах, нүүрстөрөгчийн кредитийг бүртгэх, шилжүүлэн тооцох, худалдаалах

эрх зүйн орчныг бүрдүүлэх,

Ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад салбар дундын бодлого

зохицуулалтаар хангах, төр, хувийн хэвшлийн төсөл хөтөлбөрийг байгалийн гамшгийн эрсдэлийн менежмент, уур амьсгалын

өөрчлөлтийн хэтийн хандлагатай уялдуулах, цаг уур, орчны шинжилгээний газрыг нэгдсэн удирдлагаар хангах,

Олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар тулгамдсан асуудлыг

шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, өргөжүүлэх, хүлэмжийн хийн ялгарал, бохирдлыг бууруулах

инновацыг хөгжүүлж, цэвэр технологи, ногоон хөгжлийг дэмжих, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах бодлогын

удирдамжаар хангах, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг хүлээж, гадаад хамтын ажиллагааг

өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх,

Байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухаан технологийн судалгааг өргөжүүлж,

судалгаа, үр дүнд суурилсан бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж, ногоон технологи, инновац нэвтрүүлэх санал санаачилгыг дэмжих,

хамтран ажиллах, ногоон хөгжлийг дэмжих цэвэр технологи, шинжлэх ухааны ололт, цэвэр үйлдвэрлэл, менежментийн

тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, яамны үйл

ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн

бичгийн даргад Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын талаар шийдвэр гаргах механизмд

дэмжлэг үзүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг тодорхойлох, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг

нөлөөллийг бууруулах арга хэмжээ, байгаль орчны тэнцвэрт байдал болон үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад

шаардлагатай бодлогын хувилбар боловсруулах, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны

Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын харьяа болон шүүх эрх

мэдлийн байгууллагууд, яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус

байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага, байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн

газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам,

Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, бүх шатны Засаг

дарга нар, тэдгээрийн Тамгын газар байна.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

3.3.1.1.Гадаад хамтын ажиллагааны нэгж нь:

Салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх, салбарын хоёр болон олон талт хамтын ажиллагааны

бодлого, чиглэл, хамрах хүрээг нэг цонхны бодлогоор хангах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын

хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, олон улсын төсөл, хөтөлбөрийг боловсруулах, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг

судлах, баталгаажуулах, төслийн үйл ажиллагааны тайланг нэгтгэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

3.3.2.Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн

нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд;

Байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх талаарх олон улсын гэрээ конвенц, хууль

тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион

байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах,

Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, ой, ус, амьтан, ургамлын хомстол, доройтлыг зогсоож, хөрс,

цөлжилт, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, биоаюулгүй байдал, генетик нөөцийг бүртгэлжүүлэх нөөцийг тогтоох,

хамгаалах, ойн агентлагийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх,

нөөцийг зохистой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох, ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац

ургуулах, модны үр бэлтгэх, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох нэгдсэн

удирдлага, арга зүйгээр хангах,

Усны агентлагийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, усны нөөцийг ашиглаж болох боломжит

нөөцийн хэмжээнд хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалтаар хангах, усны сав газрын

менежментийн тогтолцоог бэхжүүлэх,

Ойн сан, усны сан бүхий газрын газрын хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, усны

нөөц, түүний сав газрыг хамгаалах,газар, ус, ойн сан, амьтан, ургамал,кадастрын зураглал хийх, төлөвлөх,

Биологийн олон янз байдал, ус, ой, хөрс, цөлжилтийн талаарх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох,

хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, байгаль орчны салбарын шинжлэх ухаан, технологийн судалгаа, шинжилгээг

нэгтгэх, салбар дундын зохицуулалт уялдуулах, нэгдсэн удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах, ой, ус, амьтан, ургамлыг

хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, явуулах чиг үүрэг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны

Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын харьяа болон шүүх эрх

мэдлийн байгууллагууд, яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус

байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага, байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн

газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хот байгуулалт, барилга,

орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн

хамгааллын яам, Боловсролын яам болон эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, аймаг, нийслэлийн Засаг

даргын Тамгын газар байна.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Хамтын менежмент, кадастрын нэгж ажиллана. Үүнд:

3.3.2.1.Хамтын менежмент, кадастрын нэгж нь:

Байгаль орчныг хамгаалах олон талт хамтын менежментийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран

ажиллах, тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, нутгийн иргэд, нөхөрлөлд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын

мененжментийг удирдлага зохион байгуулалтаар хангах, оролцогч талуудын уялдааг хангах, байгаль орчин, экологийн

боловсролын асуудлаар иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх, түгээн

дэлгэрүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх. байгаль орчны мэдээллийн сангийн өгөгдөл мэдээллийг бүрдүүлэх,

цуглуулах, дамжуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, баяжуулах, өөрчлөх, шинэчлэх, хамгаалах бодлого, арга зүйгээр

хангах, газар, ус, ой, биологийн олон янз байдлын ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн мэдээллийг

нэгтгэх, кадастрын зураглал, лавлагаа мэдээллээр хангах, байгаль орчны салбарын статистик тоо мэдээлэл, мэдээллийн

сангийн үйл ажиллагааг бодлого, арга зүйгээр хангана.

3.3.3.Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний

үндсэн үүрэг, чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд;

Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, нөхөн сэргээх талаарх бодлого, хууль тогтоомж, стандартын

хэрэгжилтийг хангах ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн

удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээх,

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах

бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ногоон үйлдвэрлэл, хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хамгаалахад шинэ

арга барил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, орчны бохирдол (агаар, хөрс, химийн бодис)-оос урьдчилан сэргийлэх,

бууруулах, хамгаалах бодлого зохицуулалт, цогц арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх агаарын бохирдол, хөрсний бохирдлоос

урьдчилан сэргийлэх, бууруулах, химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын бодлого, хууль тогтоомж, олон улсын гэрээ

конвенцын дагуу хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах, энгийн болон аюултай хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд

сөрөг нөлөөгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах оновчтой менежментийн тогтолцоог бүрдүүлж,

хэрэгжүүлэх, зохистой ашиглалтын менежмент, хэрэгжүүлэх,

Газрын тос, уул уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх

бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг

зохион байгуулах, зохицуулахын зэрэгцээ салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, байгаль

орчны чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, төсөвт байгууллага, аж

ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг

үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс

баялгийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яам, шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, нутгийн

захиргааны байгууллага байна.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Байгаль орчны үнэлгээ, аудитын нэгж ажиллана. Үүнд:

3.3.3.1.Байгаль орчны үнэлгээ, аудитын нэгж нь:

Нийгэм, эдийн засгийн төсөл, хөтөлбөр болон байгалийн нөөцийн ашиглалт, боловсруулалт, төслийн үйл

ажиллагаанаас байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх, төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчны менежментийн

оновчтой төлөвлөлт, байгалийн нөөц, баялгийг урт хугацааны тогтвортой ашиглах бодлого арга зүйг тодорхойлох, төлөвлөх,

хянах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлд байгаль орчны аудит хийх бодлого, зохицуулалтаар хангана.

3.3.4.Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн

нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд;

Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх

ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, тусгай

хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах арга хэмжээ авах, нутгийн иргэдэд

түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд талуудын оролцоог хангах ажлыг зохион байгуулах,

Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга

зүйн удирдлагаар хангах, тэдгээрийг түшиглэн олон нийтэд байгаль орчны боловсрол олгох, сурталчлах ажлыг зохион

байгуулах,

Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд байгаль орчны төлөв байдал, биологийн төрөл зүйлд судалгаа, тооллого

явуулах, бүртгэл хөтлөх аргачлал, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөгдсөн бүсээс ажиглалтын зориулалтаар

дээж, сорьц авах, хэмжилт хийх, ойг арчлах, ойжуулах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг

баталж, нөхөн сэргээх газрын хэмжээ, уг ажлыг гүйцэтгэх арга, технологийг тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тусгай

хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, зохистой ашиглалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох

кадастрын зураглал хийх, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг цогцоор хамгаалах бодлого, экологийн

тэнцвэрт байдал, байгалийн нөөц, даацад тохирсон зүй зохистой ашиглалт-хамгаалалтын үйл ажиллагааны уялдаа холбоог

хангах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим дэглэмийг нарийн чанд сахин, байгалийн нөөцийн зүй

зохистой менежментийг нэвтрүүлэн, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын бодлогыг холбогдох бүх талуудтай

түншийн харилцаа тогтоох замаар хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, тусгай

хамгаалалттай газар нутгийн захиргаад, нутгийн иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж,

төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд

оролцох гол түнш нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс,

хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Боловсролын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээ,

судалгааны хүрээлэн, их, дээд сургуулиуд, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, төрийн бус

байгууллагууд байна.

3.3.5.Төрийн захиргаа, удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг,

чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд;

Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хүний нөөцийн бодлого,

төлөвлөлтийг сайжруулж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль

тогтоомжийн төсөл, холбогдох шийдвэрийн төслийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хууль зүйн

мэргэжлийн зөвлөмж, хууль зүйн техникээр хангах, салбарын хууль тогтоомж болон шинээр болон нэмэлт, өөрчлөлт орж

батлагдсан хууль, захиргааны хэм хэмжээний актын талаар байгаль орны салбарын алба хаагчдын дунд сургалт зохион

байгуулах, яамны гадагш чиглэсэн захиргааны акт, гэрээ болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой хэрэг, маргаанд

шүүх болон хууль хяналтын бусад байгууллагад яамыг төлөөлөх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх бодлого,

арга хэмжээг зохион байгуулах, олон нийттэй харилцах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага

тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт цахим

засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж,

хэрэглэгчид мэдээллээр үйлчлэх, Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, хууль тогтоомж, тогтоол

шийдвэр, яам, агентлагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, тайланг нэгтгэх, төсвийн ерөнхийлөн

захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хяналт тавих, удирдлагаар хангах, тушаал

шийдвэрийн нэгдсэн бүртгэл хөтлөх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион

байгуулалтын бүтцийн нэгжүүд, алба хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад

хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй,

дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн

хамгааллын яам, Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, сургалт болон эрдэм шинжилгээний

байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг

төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон бүтцээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах

бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Хуулийн нэгж, Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж ажиллана.

Үүнд:

3.3.5.1.Хуулийн нэгж нь:

Энэ нэгж нь салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх, Салбарын эрх зүйн

баримт бичигт дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргах, салбарын хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, олон нийтэд

мэдээлэх, иргэн, байгууллага, хуулийн этгээдтэй харьцахад итгэмжлэлийн хүрээнд яамыг төлөөлөх.

3.3.5.2.Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж:

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хяналт тавих,

удирдлагаар хангах, улсын төсвийн санхүүжилтийн уялдаа холбоог хангах, салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын

хэрэгцээг тодорхойлж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэрэгцээнд дүн

шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, зураг төсөв, техникийн

үзүүлэлтийг бэлтгэх, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах, салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын

хэрэгцээ, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах, цалин хөлсний бодлогыг судалж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг

боловсруулах, зохицуулах, улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр нийлүүлэгдсэн эд

хөрөнгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдлыг сайжруулах, үр ашгийн тооцоолол хийх, тайлагнах, нягтлан

бодох бүртгэл хөтлөх, тайлагнах, салбарын эдийн засаг, санхүү, цалин хөлсний бодлогыг судалж, төсвийн ерөнхийлөн

захирагчийн төсвийг боловсруулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.6.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн

үндсэн үүрэг, чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд;

Салбарын бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэл, үр дүн, үр

нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах үндсэн үүрэг хүлээж, хууль

тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтын хэрэгжилтэд салбарын бодлого төлөвлөлт, бодлогын

хэрэгжилт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж,

дүгнэлт зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах,

Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ,

үнэлгээ хийх зөвлөмж гаргах, ил тод байдлыг хангах, салбарын статистик мэдээллийг нэгтгэх, байгаль орчны мэдээллийн

нэгдсэн санг удирдан зохицуулах, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт хийх, төрийн албан хаагчийн хууль бус

үйлдэл, зөрчилтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн албан бичиг, өргөдөл гомдол шийдвэрлэх,

Салбарын санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, төсвийн эрсдэлийн удирдлагаар

хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө

оруулалтын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хараат бус, бодитой дотоод аудит явуулах, дүгнэлт, зөвлөмж гаргах,

санхүүгийн хяналт шалгалт хийх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит тус бүрээр дүгнэлт, зөвлөмж гаргаж, холбогдох

удирдлага, албан тушаалтныг мэдээллээр хангах, салбарын зорилт, бодлого төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын

хэрэгжилт, төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг үр дүн, үр нөлөөтэй байлгах, эрсдэлээс хамгаалах замаар удирдлагын үйл

ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион

байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, төрийн бус байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн

захиргааны байгууллага, байгаль орчны чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн

ажилтан, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны

яам болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.7.Байгаль орчны улсын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг,

чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд;

Байгаль орчны салбарын хяналтын бодлого боловсруулах, улсын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах,

хуулийн хэрэгжилтийг хангуулах, газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, хүрээлэн буй орчны бохирдол,

доройтолд хяналт тавих, ой, хээрийг түймрээс хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм,

шийдвэрийн биелэлтэд хяналт тавих,

Аймаг, нийслэлийн хяналт шалгалтын байгууллага нэгж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын

захиргаа, сав газрын газрын захиргаадын хяналтын нэгж, улсын (ахлах) байцаагчийг хяналт шалгалтын мэргэжлийн

удирдлагаар хангах, холбогдох арга хэмжээг авах, хяналт шалгалтын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх,

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд

хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны

бохирдолоос урьдчилан сэргийлэх, сэргээн сайжруулах чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл, төлөвлөгөөний биелэлт, бусад үйл

ажиллагаанд хяналт тавих, эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн ангиллыг тогтоох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг

төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, нэгдсэн удирдлагаар хангах,

Хянах, эрсдэлийг бууруулахтай холбоотой арга хэмжээг зохион байгуулах, хяналт шалгалтын баримт бичгийг

боловсронгуй болгох, зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, хянах, эрх

бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн зөрчлийг хууль тогтоомжид нийцүүлэн

шийдвэрлэх, захиргааны хэргийн шүүх, прокурорын байгууллагад улсын /ахлах/ байцаагчдыг төлөөлөн оролцох, зөрчил шалган

шийдвэрлэх ажиллагаанд болон аймаг, нийслэл, хуулиар эрх олгогдсон улсын байцаагчдад эрх зүйн зөвлөгөө, туслалцаа

үзүүлэх, байгаль орчны улсын байцаагчдад эрх олгох, сунгах, цуцлах асуудлаар нэгдсэн зохицуулалт хийх, улсын байцаагчдын

хяналт шалгалтын баримт бичгийг хянах, зөвлөх, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль

тогтоомжийг сурталчилах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга,

үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, төсөвт

байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ

үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Аж

үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Хот

байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Цахим

хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, шинжлэх ухааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын

Тамгын газар байна.

---о0о---