- 99 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО
Дэлхийн Цаг уурын байгууллага үүсэн байгуулагдсаны 150 жил, Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Монгол улсын Ус Цаг уурын алба Дэлхийн Цаг уурын байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой зэрэг түүхэн ойнууд давхацсан онцлог жил болж байгаа учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 2023 оныг “Ус цаг уурчдын жил” болгон зарлаж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний "ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН"-ийг санаачлан зохион байгуулж байна.
- УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР 5 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТОДОРХОЙЛЛОО
Салбарын Үндэсний зөвлөгөөнийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл хааж, “Хүн-төвт” хөгжлийн хөтөлбөрөө 2023-2028 он хүртэл нийтдээ 4 зорилтын хүрээнд 22 арга хэмжээ, 57 үйл ажиллагааг нэрлэлээ.
- “МОНГОЛЫН УНАГАН БАЙГАЛИЙН ХҮЛЦЭЛ, ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ НЬ” ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2023 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Нэгдсэн зөвлөгөөний хүрээнд “Байгальд ээлтэй малчин” шагналыг төслийн бүс нутгийн 13 сумын 27 малчинд гардууллаа. Энэхүү шагналыг төслийн санаачилга, дэмжлэгээр гурав дахь жилдээ хэрэгжүүлж нийт 65 малчныг шагнаж, урамшууллаа.
- УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Үндэсний зөвлөгөөнд оролцож буй нийт албан хаагчдад баяр хүргэж, 1997 онд баталсан Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах, цаашилбал шинэчлэн батлах шаардлагатай болсон гэдгийг тодотгож, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
- “НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” УРИАН ДОР ITM-МОНГОЛИА ҮЗЭСГЭЛЭН 24 ДЭХЬ ЖИЛДЭЭ БОЛЖ БАЙНА
Энэ удаагийн үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэв.
- ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2024 ОНД САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг боллоо. 2024 онд Монгол Улсын Макро эдийн засаг эдийн засаг 7.0 хувиар өсөхөөр төсөөлсөн байна.
- ДАРХАНЫ 10 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦТАЙ ЗЭРЭГЦЭЭ АЖИЛЛАХ ЭРЧИМ ХҮЧ ХУРИМТЛУУРЫН “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ” ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- ЗЭРЛЭГ АМЬТАН, ШУВУУДАД ЗОРИУЛАН ШААРДЛАГАТАЙ 7 ГАЗАРТ ХӨВ, ЦӨӨРӨМ БАЙГУУЛАВ
БОАЖЯ болон "Юнител" группийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай 7 байрлалд хөв цөөрөм байгууллаа.
- ХАТГАЛ-ЖАНХАЙ-ТОЙЛОГТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН 8,5 КМ -ИЙГ ТАВЬЖ ДУУСГАВ
Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэхдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг авто замын ажлыг энэ онд 12 км авто зам тавихаас 8,5 км-ийн гүйцэтгэлтэй байгаа нь бодит ажил болж буйг онцоллоо. Түүнчлэн аялал жуулчлалаас гадна байгаль орчны чиглэлд голлох төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тул санал, зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
- ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД УСНЫ ТОО БҮРТГЭЛИЙГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ
Тооллогын дүнгээр нийт 45 гол, Булаг-63, худаг 52, нуур цөөрөм 6, рашаан 6, үерийн хамгаалалтын далан 1 бүртгэгдсэн. Үүнээс Засварлах шаардлагатай инженерийн хийцтэй гүний 3 худаг 3, ундарга сэргэсэн 14 булаг, урсац нь сэргэсэн 3 гол, шинээр нэмэгдсэн 2 нуур, шинээр бүртгэгдсэн 2 рашаан байна.
- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (MTO) бүх гишүүдийн хурлаа дахин хийж удирдах зөвлөл, дүрэм, журмаа бүрэн баталсан бол өнөөдөр KTO 한국관광공사 хөрөнгө оруулалтаар баригдаж буй Аялал жуулчлалын хөгжлийн төвийн барилгын явцтай танилцлаа.
Орон нутаг
1. ХӨХ СЭРХНИЙ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Олон улсын ирвэс хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол улсын улаан номд орсон нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин, биеийн онцлог, хамгаалах ач холбогдол, идэш тэжээлийн талаар сурагчдад сурталчлан таниулах ба цоохор ирвэсээ хайрлан хамгаалах оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 11-р ангийн сурагчдын дунд “ЦООХОР ИРВЭСИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД БИДНИЙ ОРОЛЦОО” сэдвийн хүрээнд ханын сониноор дамжуулан сурталчлан таниулах уралдаан зохион байгууллаа.
2. СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор байгуулсан шороон зурвасын арчилгааны ажлыг хилийн цэргийн 0243 дугаар ангитай хамтран гүйцэтгэв. Ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж дүгнэлт гарган ажиллалаа.
3. ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН А ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Чонын довон болон Бутлуур тоорой гэдэг 2 газар Хавтгай тэмээ, Мазаалай баавгай болон зэрлэг амьтадад зориулан хөв байгууллаа.
4. БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Усны тухай хуулийн 17 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.4 зүйлийн хэрэгжилтийг хангаж сав газрын хэмжээнд уул уурхайн чиглэлээр ус ашиглагч аж ахуйн нэгжийн цооногийн тоолуур суурилуулалт, Ус ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллав. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын Хэрлэн голын Модон гүүрний постод хяналт шалгалтаар ажиллаж байна.
5. ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Монгол орны зүүн бүсэд байрлах зарим Монгол Дагуур ДЦГ, ТосонХулстайн БНГ, Угтам БНГ-уудын менежментийн төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дууссан, 2019-2020 онд шинээр байгуулагдсан Жаран тогооны тал, Мэнэнгийн цагаан хоолой БНГ-ын менежментийн төлөвлөгөөгөө хараахан боловсруулаагүй, үйл явц нь удаашралтай байгаатай холбоотойгоор менежментийн төлөвлөгөө хийхээр бэлтгэгдсэн сургагч багш нар Дорнод хээрийн төсөл, байгаль хамгааллын салбарын байгууллагуудын төлөөлөл хамтран сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
6. ТУЖИЙН НАРСНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Байгаль орчны сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж орчны бүсийн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар сумын ЕБС-ийн 4-р сургуулийн сурагчдад ойн сан хөмрөгөө хайрлан хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад бидний үүрэг оролцоо ямар байдаг талаар танилцуулах сургалт хийв.
7. СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
“Хунгийн баяр” арга хэмжээг тохиолдуулан сумын ЗДТГ, Дарьгангын БЦГХЗ, БОАЖГ хамтран Дарьганга, Онгон, Наран сумын Эко клубийн сурагчдын дунд “Шувуу ажиглах” аяллыг зохион байгууллаа. Нэг өдрийн аяллаар хүүхдүүд Дарьганга өв соёл, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах арга хэмжээ, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, ардын авьяастнуудын тоглолт, Шувуу ажиглах аялал зэрэгт оролцож туршлага солилцов.
8. СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Сүхбаатар аймгийн Халзан сумын Баруун Ар булгийн эхийг АДАПТ төсөл, аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтээр хашиж хамгааллаа.
9. БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Баян-Өлгий аймгийн төвд бүх Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд аймгийн төвөөс орж, гарах 6 чиглэлийн хуваарьт газрын их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 67 байгууллагын 1536 албан хаагч оролцож, нийт 25,6 тонн гаруй хог хаягдал цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт буулгаж ажиллав.
10. БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг угтан “Ирвэсийн эх нутаг 2023” арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтран амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээний үеэр “Ирвэсийн эх нутаг” зургийн нээлт, Сурагчдын парад, Open mic арга хэмжээнүүдэд баруун 4 аймгийн 27 сумын 81 сурагч, 27 багш мэргэжилтнүүд оролцов.
11. СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох ажлын хүрээнд Булган аймгийн ИТХ-тай хамтран Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдад хамгаалалтын бүсэд орсон газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсох ажиллагааг зохион байгууллаа.
12. АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажлыг аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 211 аж ахуйн нэгж, байгууллага, 5215 иргэн 25.1 га талбайд зохион байгуулж, 13 нэр төрлийн 22109 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, усалгааг технологийн дагуу хийж гүйцэтгүүлээд байна. Аймаг орон нутгийн онцлогт тохируулан мод үржүүлгийн газруудад үр, мөчрөөр тарьж бойжуулсан тарьц, суулгацын нөөцийг бий болгох зорилгоор бүх нийтээр мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац - 2023” үзэсгэлэн худалдааг Эрдэнэбулган суманд зохион байгууллаа.
13. ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Байгаль соёлын өвөө хамгаалахад хүүхдийн оролцоо” сэдэвт АСК тэмцээнийг харьяа 6 сумдын ерөнхий боловсролын сургуулиудын 8 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
14. ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Олон улсын ЭКО сургуулийн хүрэл, мөнгөн Гэрэгэт, “Ногоон Туг”-ийн эзэн Булган аймгийн лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 11а, б ангийн сурагчид газар зүйн хичээлээр Ачуут голын урсгал, хөндлөн огтлолын талбайн хэмжилтийг багш О.Жадамбын хамт хийж, голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.
15. БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Усны тоо бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэг Баянбулаг сум, 20-21-ний өдрүүдэд Хүрээмарал суманд ажиллалаа. Ингэснээр хангайн 7 сумын усны тооллого дуусаж, суурин боловсруулалтын ажил хийгдэж байна. Мөн Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг тогтоох ажлын хүрээнд Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй хэлэлцүүлэг хийлээ.
16. ХОВД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Онцгой байдлын ерөнхий газраас Ховд аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
17. ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналт шалгалт, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх зорилгоор Тэрэгт, Бүдүүн, Их бага уул, Банзарын хоолой, Хөөт, Гүнжийн хоолой, Сайн ус, Дулаан, Чойр гэсэн маршрутаар нийт 200 км эргүүл, хяналт шалгалт хийсэн. Эргүүл, хяналт шалгалтаар 5 өрх, 17 хүнд гарын
авлага тарааж, үлээгч аппарат бүхийн бүлгийн 3 өрхөөр орж ажиллав.
18. ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан таниулж, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн суралцагчдын дунд “ӨНДӨР УУЛЫН ЭЗЭН ЦООХОР ИРВЭСЭЭ ХАМГААЛЪЯ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулж, шагнаж урамшуулав.
19. ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Сав газар хамрагдах Идэр, Тэлмэн, Их-Уул сумдын унд ахуйн 6 худгаас дээж авч Стандарт хэмжилзүйн газрын лабораторид хими болон бактерлогийн шинжилгээнд хамруулсан. Идэр, Тэлмэн сумдын ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн. Тус сумдын ИТХ, Засаг даргыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллалаа. Тосонцэнгэл сумын засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээний ажилд оролцов.
20. ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь Ерөө хэсгийн байгаль хамгаалагч П.Чулуун, Э.Эрдэнэболд нар Ходоодын мод үржүүлгийн талбайд тарьсан 4 төрлийн моднууддаа цэнэг усалгаа хийн, орчны бүсийн мал бүхий таван өрх айлын 16 иргэнд намрын хуурайшилтын үеийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж санамж тарааж гарын үсгийн баталгаа гаргуулж ажиллалаа.
21. ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Ард иргэд аж ахуй нэгж, байгууллагын аюулгүй байдлыг хангах үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд байрлах Хилэнтийн гүүрний тулгуур баруун зүүн 2 талын захын баганад, Дэлгэрмөрөн голын усны харуулын тооллын тэнхлэгээс нивлердлэг хийн, усны түвшин хэмжигч рейкийг усанд тэсвэртэй будгаар зайнаас тод харагдахаар өнгөөр ялган будаж тэмдэглэн, усны их болон бага түвшнийг хэмжих боломжтойгоор хийж гүйцэтгэлээ.
22. ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Дундговь аймгийн Өлзийт суманд орших улсын тусгай хамгаалалттай Загийн усны хоолойд заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор улсын төсвийн 7,5 сая төгрөгөөр 3000 ширхэг бортоготой заг модыг 3 га талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид тарилаа.
23. ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Ноён уул хэсэг БШУТС-ийн хэлтсийн дарга Б.Бадамцацрал, мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг нарын хамт Орос, Монгол хоёр орны төслийн удирдагчдыг Дархан цаазат Ноён уулын Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалтай очиж танилцуулаа.
24. ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг “Монгол элсний хамгаалалтын захиргаа”-нд харьяалагдах х Нисдэг эрэг, Зөөхий хэмээх газруудад ургаж буй Заган (Haloxylon ammodendron (C.A.Mey.)) ойн тархалт, нөөцийг тодорхойлж, улсын ойн санд хүлээн авах ажлыг ЗГХА Ойн газраас зохион байгуулан ажиллалаа. Энэ ажлын дүнд Говь-Алтай аймгийн заган ойн сан бүхий сумдын тоо нэгээр нэмэгдлээ.
25. УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Дэлхийн ирвэс хамгаалах өдрийг тохиолдуулан Рэнчинлхүмбэ хэсгийн байгаль хамгаалагч Т.Баттогтох, Б.Далайбаяр нар хамтран орчны бүсийн Рэнчинлхүмбэ сумын 7-10 дугаар ангийн 6 ангийн нийт 154 хүүхдэд цоохор ирвэсийн биологи, экологийн талаар сонирхолтой танин мэдэхүйн хичээлийг зааж сурагчдын мэдлэгийг бататгасан асуулт хариултын тэмцээн явууллаа.
26. УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Тэнгис голын шар уулын буланд байгаль хамгаалагчийн дулаацах байрны ажлыг хийж гүйцэтгэн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл сайжирч тайгын загастай нуурууд болон хаш чулууны хууль бус үйл ажиллагаанд хяналт сайжрах нөхцөл бүрдлээ.
27. ХАР НУУР-ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын удирдлагуудтай уулзаж Буянт голын эх Хар усны голын онцгой хамгаалалтын бүсэд үүссэн төвлөрсөн хогийн цэгийг хамгаалалтын бүсээс гаргах, голын сав дагуух хур хаягдлыг орон нутгийн төсвөөр бүрэн цэвэрлэх зардал шийдвэрлүүлэх талаар сумын Иргэдийн хурлын төлөөлөгч нарт мэдээ, мэдээлэл хүргэлээ. Дэлүүн сумаас 1 км зайд 1970 оноос хойш хуримтлагдсан 64 га талбайд ахуйн хог хур хаягдал бий болсон бөгөөд Агийн булгийн эхэн хэсэг хог хаягдалд дарагдсан нөхцөл байдалтай байна.
28. УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Дэлхийн Цоохор ирвэс хамгаалах өдрийг тохиолдуулан Увс аймгийн БОАЖГ-аас Аймгийн төв Музей, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төсөлтэй хамтран Ирвэсийг хамгаалъя сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Цоохор ирвэсийн талаар ойлголтыг өгч, тухайн амьтныг хэрхэн хамгаалах талаар мэдээллийг өглөө. Сургалтад ЕБ-ын 3 сургуулийн 50 гаруй хүүхэд хамрагдаж, цоохор ирвэсийн тухай мэдлэгтэй боллоо.
29. УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Увс аймгийн Хяргас сумын ЗДТГ, ИТХ-ын албан хаагч, ажилчдад БОАЖГ-ын мэргэжилтэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар Хууль бус мод бэлтгэл, ан агнуураас урьдчилан сэргийлэх нь сэдвээр мэдээлэл хийж санал солилцлоо. Мөн ЕБ-ын сургуулийн 50 гаруй сурагчдад "Хуванцар савны хэрэглээ", "Хог ангилан ялгахын ач холбогдол" сэдвээр мэдээлэл өгч, сурагчдыг хогоо ангилан ялгах хэвшилд суралцахын зэрэгцээ, хуванцар савны хэрэглээг бууруулж, тусад нь ангилж, тушаадаг байхыг уриаллаа.
30. МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хамгаалалтын захиргаанаас “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ЭКОЛОГИ” өдөрлөгийг орчны бүсийн Ховд аймгийн Цэцэг, Мөст, Алтай сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа. Мөн жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагддаг Олон улсын ирвэсийн өдрөөр тус хамгаалалтын захиргааны орчны бүсийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ханын сонин гаргалаа.
31. ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хан хөхийн нурууны БЦГ -уудад хамгаалалтын захиргааны албан хаагчид, ТХГН-ийн тухай хууль, Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль бус зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг зохион байгууллаа. Мөн орчны бүсийн Өндөрхангай сумын Засаг дарга, ИТХ-ын дарга гишүүдтэй хамтарч Өндөрхангай суманд сүүлийн 3-н жил ойн цэвэрлэгээ хийгдсэн талбайнуудаар явж цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлийг танилцуулж, Цаашид анхаарах асуудал, шийдэл, санал дүгнэлт гаргаж хамтран ажиллаа.
32. ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хяргас нуурын БЦГ, Хан Хөхийн нурууны БЦГ, тэдгээрийн орчны бүс нутгуудаар 12 ширхэг хөдөлгөөн мэдрэгчтэй камерыг Цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдын байршил болохуйц бүс нутгуудаар байршуулав.Тус ажлыг хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар гүйцэтгэв. Судалгааны ажлаар явахдаа Хяналт шалгалт, Судалгаа шинжилгээний SMART мобайл аппликейшинд холбогдох мэдээллүүдийг бүрдгэж мэдээллийн сангаа баяжуулаад байна. Хөдөлгөөн мэдрэгчтэй камерын мэдээллийг 12 сард шалгахаар төлөвлөлөө.
33. ХАРАА-ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Хяналт-шалгалтын ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бэрлэгийн цагаан тохойд ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2 аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглалтын байдалд хяналт тавин, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, арга зүйгээр ханган ажиллалаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох, хээрийн хэмжилт судалгааны ажил Орхон сумын нутгаар хийгдэж байна.
34. ХАРАА-ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай байгуулсан гэрээт ажлын суурин боловсруулалтын хүрээнд хийгдсэн хамгаалалтын бүсийн зураглалд хээрийн хянан баталгаажуулалт хийж, сумдын удирдлага, мэргэжилтнүүдэд танилцуулан тэдний саналыг тусгах ажлыг зохион байгуулж байна.
35. МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ЗАХИРГАА
Тус хамгаалалтын захиргаанаас сайдын албан даалгавар, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Хамгаалалтын захиргааны Хар татар дахь ойжуулалтын талбайн хашааг мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэв. Ирвэс хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Цоохор ирвэсийн эх нутаг” өдрийг тохиолдуулан баруун бүсийн 4аймгийн эко клубийн сурагч, багш нартай хамт тэмдэглэн өнгөрүүлэв.