АМЬТАН СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА
Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд мазаалай баавгайн судалгаа, хамгааллыг эрчимжүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, оюутан залуусын сурах хүсэлт тэмүүллийг дэмжих, ирээдүйн судлаачдыг бэлтгэхэд чиглэсэн "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын нэрэмжит" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бакалаврын түвшний 2, магистрын түвшний 1, докторын түвшний 1 оюутануудад тус бүр 1 жилийн сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох юм.
Тавигдах шаардлага:
1. Бакалаврын түвшинд:
· 3 болон түүнээс дээш курсын оюутан байх
· Сурлагын голч дүн 80%-аас дээш
· Олимпиад, уралдаан тэмжээнд амжилт гаргасан эсвэл байгаль хамгааллын чиглэлээр сайн дурын ажил хийсэн, оролцож байсан бол давуу тал болно
· Амьтан, ургамал, экологийн чиглэлээр сурч байгаа
· Мазаалай баавгайн судалгаа, хамгаалал, сургалтын ажилд оролцох сонирхолтой байх
2. Магистрын түвшинд:
· Сурлагын голч дүн 90% -ээс дээш
· Амьтан судлалын чиглэлээр сурч байгаа
· Тасралтгүй суралцах чадвартай, хариуцлагатай
· Мазаалай баавгайн судалгаа, хамгаалалд идэвхтэй оролцох
· Байгаль орчны чиглэлээр сайн дурын ажил хийж байсан бол давуу тал болно.
3. Докторын түвшинд:
Амьтан судлалын чиглэлээр судалгааны ажил хийдэг
Мазаалай баавгайн хамгааллын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно
Бусад тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
Оюутнуудын бүрдүүлэх материал:
· Хүсэлт
· Анкет
· 3*4 хэмжээтэй цээж зураг
· Дүнгийн хуудас
· Сургуулийн тодорхойлолт
· Амжилт, бүтээлийн талаар танилцуулга
Дээрх материалыг бүрдүүлэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор сургуулийн захиргааны албан бичгийн хамт, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газарт ирүүлж хамтран ажиллана уу.
Холбоо барих утас: 51-264447