БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД ЦЭНДИЙН САНДАГ-ОЧИР ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

2026.04.04

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдаар томилогдсон Цэндийн Сандаг-Очир өнөөдөр (2026.04.03) Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр хүрэлцэн ирж, шинэ сайдад тамга гардуулах ёслолд оролцов.

Төрийн тамгыг БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар, БОУАӨ-ийн сайдаар томилогдон үүрэгт ажлаа хүлээн авч байгаа Ц.Сандаг-Очирт гардуулан өгч, ажлын өндөр амжилт хүслээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нь:

✅️1995 онд Нийслэлийн Багануур дүүргийн 66 дунд дугаар сургууль

✅2000 онд Тэнгэр дээд сургууль, философич, нийгмийн ухааны багш

✅2000-2001 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер

✅2007-2008 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын магистр

✅2000-2004 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн

✅2005-2008 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дэд дарга

✅2008-2012 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга

✅2012 оноос Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга

✅2016-2020 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга

✅2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

✅2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

✅2025 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна.