“БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА, ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД УРЬЖ БАЙНА

2026.10.09

Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг экологийн сорилтуудыг бууруулах, даван туулахад байгаль орчны нөлөөллийн үнэлгээг сайжруулах, олон улсын тэргүүлэх туршлага, стандартыг нутагшуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголын байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо (БОҮЭХ) нь Олон улсын үнэлгээ эрхлэгчдийн холбооны гишүүний хувьд салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг (цаашид “ЭШБХ” гэх) зохион байгуулах юм.

Байгаль орчны үнэлгээний чиглэлээр олон улсын шилдэг туршлага, стандартыг (IFC, World Bank гэх мэт) нэвтрүүлэх, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих, салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, гадаад, дотоодын судлаачид болон оролцогч талуудын хамтын ажиллагаа, туршлага солилцох талбарыг өргөжүүлэхэд оршино.

Иймд

• Гадаад болон дотоодын байгаль орчны үнэлгээний чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн шинжээчид

• Төрийн болон мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагын төлөөллүүд

• Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, уул уурхай, дэд бүтцийн салбарын мэргэжилтнүүд

• Их, дээд сургуулийн багш нар, докторант, магистрант, оюутнуудыг 2026 оны 11 дүгээр сард болох Байгаль орчны үнэлгээ ба тогтвортой хөгжил: Олон улсын чиг хандлага, хамтын ажиллагаа” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна.

Дараах линкээр дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу .