COP17: Цэнхэр бүсийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж наймдугаар сарын 05,06-нд НҮБ-д хүлээлгэн өгнө

2026.08.01

COP 17 ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Хурлын үндсэн үйл ажиллагаа 2026 оны 08 дугаар сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Бүтээн байгуулалтын ажлыг явц 90 гаруй хувьтай. Цэнхэр бүсийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж наймдугаар сарын 05,06-нд НҮБ-д хүлээлгэн өгнө.

Иргэд олон нийтэд нээлттэй Ногоон бүсийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сарын 08-ны өдөр хүртэл бүрэн дүүргэхээр ажиллаж байна.

Хурлын үеэр сургууль цэцэрлэг, худалдааны төвүүд ямар хуваарьтай ажиллах, авто замын чиглэлүүдийг хэрхэн зохион байгуулах мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд тодорхой мэдээлэхийг үүрэг болгов.