Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа

2025.05.19

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.05.19/ боллоо. Хуралдааныг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал удирдаж, гурван асуудал хэлэлцэн холбогдох санал зөвлөмжийг гаргалаа.

Энэ өдрийн хуралдаанд инженер Г.Золжаргал “Утаа шүүгч төхөөрөмж”, геологич Л.Мөнхтогоо “Налайх дүүргийг утаагүйжүүлэх цогц төсөл”, “Морьт импекс” ХХК-ийн захирал Г.Ганбат “Гравитацийн онол тулгуурласан Туул Сонгино усны нөөцийн цогцолбор төсөл”-ийг танилцуулж, зөвлөлийн гишүүдийн асуултад хариулав.

Эрдэмтдийн санал, зөвлөмжийг төсөл хэрэгжүүлэгчдэд бичгээр уламжилна.