Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, ахлах мэргэжилтнүүд өнөөдөр /2025.04.18/ Горгаз ХХК-ийн Ерөнхий захирал Н.Буниа, гүйцэтгэх захирал Д.Цэрэнноров, ерөнхий инженер Д.Эрдэнэбат нартай уулзлаа.
Уулзалтаар хатуу түлш хэрэглэдэг халаалтын зуухуудыг шингэрүүлсэн хийн зууханд шилжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Горгаз ХХК-ийн удирдлагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухыг шинэчлэх боломжтойгоо илэрхийллээ. Тус компани сард 4-6 байршлын зуухыг солих боломжтой бөгөөд ажилтныг сургах, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг цогцоор үзүүлнэ гэдгээ танилцуулж байна.
Горгаз компани Эрдэнэт хотын сургууль, зарим үйлдвэр, зусланд шингэрүүлсэн хийн зуух суурилуулж, одоо Тэрэлжид төсөл хэрэгжүүлж буй аж.