МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРӨӨР БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ДОЛООН АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ

2026.07.03

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан ”Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”, Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2026 оны 20 дугаар тогтоолоор Яам, харьяа байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилт хариуцсан шинжээч Б.Номин-Эрдэнэ, Хоёр талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Нандинбилэг, Ёслол протокол, томилолт хариуцсан мэргэжилтэн Э.Пагамжав, Химийн бодисын бодлого хэрэгжилт хариуцсан шинжээч Д.Төмөрчөдөр, Гутайн даваа Хөмүүл голын эхийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч С.Золзаяа, Б.Ононхүү нарын 7 албан хаагч тангараг өргөв.

Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Хуулийн хэлтсийн дарга Х.Мөнхзул, Салбар зөвлөлийн гишүүд болон бусад төлөөлөл оролцож, албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.