Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2022 онд баталсан шийдвэрийн дагуу жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдрийг “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” болгон тэмдэглэж, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг бууруулах дэлхийн хүчин чармайлтыг уриалж байна.
Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр хамтран зохион байгуулдаг бөгөөд 2026 онд “хүнсний хаягдал” сэдвийг онцлон, байгаль орчны бохирдолтой уялдах асуудлыг хөндөн авч байна.
Монгол Улсад ““Хоол хүнсний хаягдалгүй болохын төлөө хотуудын үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь” сэдэвт цахим хэлэлцүүлгийг Базелийн конвенцын Ази, Номхон далайн бүсийн төв, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нэгдсэн Үндэсний байгууллагын холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус арга хэмжээг онцгойлон дэмжиж, тэг хог хаягдлын бодлого, эрх зүйн орчны талаарх мэдээллийг түгээхэд анхаарч ажиллаж байна. Тус арга хэмжээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн 9 дүүрэг, Эрдэнэт, Дархан, Хархорин хотууд болон Завхан, Хөвсгөл, Хэнтий, Төв, Булган, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр, Увс аймгуудын төлөөлөл бүхий 100 гаруй оролцогч танхимаар болон цахимаар оролцож байна.
Арга хэмжээ нь Монгол Улс дах Нэгдсэн Үндэсний Байгууллагын байранд зохион байгуулагдаж, Монгол Улсад суугаа НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн болон БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар оролцогчдыг хүлээн авч, тэг хог хаягдлын чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит үйл ажиллагааг эрчимжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Энэхүү арга хэмжээ нь сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
CELEBRATION OF THE INTERNATIONAL DAY OF ZERO WASTE IN MONGOLIA
The International Day of Zero Waste, proclaimed by the United Nations General Assembly in 2022, is observed annually on 30 March to promote sustainable consumption and production patterns and to advance global efforts in waste reduction.
The Day is jointly facilitated by United Nations Environment Programme and UN-Habitat. The 2026 observance highlights the critical issue of food waste and its linkages to environmental pollution.
In Mongolia, a webinar entitled “Mobilizing Urban Action and International Cooperation Towards Zero Food Waste” is being co-organized by UNEP, UN-Habitat, the Basel Convention Regional Centre for Asia and the Pacific, and the Ministry of Environment and Climate Change of Mongolia.
In this context, the Ministry of Environment and Climate Change of Mongolia is placing high priority on supporting the webinar as a platform for disseminating information and strengthening the legal and policy framework related to zero-waste initiatives. The event brings together over 100 representatives from the Mayor’s Office, all nine districts of Ulaanbaatar, Erdenet, Darkhan anh Kharkhorum cities, as well as Zavkhan, Khuvsgul, Khentii, Tuv, Bulgan, Uvurkhangai, Dornod, Khentii, Gobisumber and Uvs provinces, participating both in person and online.
The event is being held at UN House in Ulaanbaatar with the support of the United Nations Resident Coordinator in Mongolia and the Ministry of Environment and Climate Change of Mongolia.
Jaap van Hierden, United Nations Resident Coordinator in Mongolia, and Batbayar Shurenchuluun are welcoming participants and reaffirming the shared commitment to advancing zero-waste practices and strengthening international cooperation.
This event provides an important platform for exchanging good practices, enhancing collaboration, and accelerating actions toward a sustainable, zero-waste future.