2026.06.22
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ дараах материалын бүрдлийг ханган битүүмжилж, 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2 дугаар байрны 1 давхарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бичиг хэрэгт ирүүлнэ. Үүнд:
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах ажлыг хийх албан хүсэлтийн хамт дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.
1. Байгууллагын хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажлын хэмжээ, үнийн санал;
2. Байгууллагын танилцуулга;
3. Ажлын туршлага - Монгол болон англи хэл дээр хоёр хэлээр хэвлэсэн бүтээл, сургалт зохион байгуулсан, сурталчлан таниулах материал, хэвлэсэн ижил төстэй бүтээгдэхүүн хэвлүүлж байсан туршлага;
4. Мэргэжлийн ажилтны диплом, гэрчилгээний хуулбар;
5. Монгол болон англи хэл дээр хоёр хэлний редакторлах чадамжтай байх.
Шаардлага хангасан хүсэлт гаргагчтай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар гэрээ байгуулан хамтран ажиллана. Гэрээт ажлыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр дугаар сарын 15-ны өдөр хүртэл гүйцэтгэнэ.
Гэрээт ажлын гүйцэтгэлийн тайланг 2025 оны 10 дугаар сарын 15-ний дотор БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газарт ирүүлнэ.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2 дугаар байрны 2 давхар, 208 тоот, утас: утас: 264447