ХӨВСГӨЛИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНААС МЭДЭЭЛЖ БАЙНА
1985 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 370 дугаар тогтоолоор “Хөвсгөл сав газрын тусгай хамгаалалттай газар байгуулах” тухай шийдвэр гарч, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл нуур хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа эхэлсэн байна.
Энэ нь Монгол орны төдийгүй дэлхийн цэвэр, цэнгэг усны арвин их нөөц бүхий Хөвсгөл нуур, түүний ай сав, нэн ховор, ховор биологийн төрөл зүйлийг хадгалан, хамгаалах, ирээдүйдээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий түүхэн шийдвэр болсон юм.
2026 онд хамгаалалтын захиргаа байгуулагдсаны түүхт 40 ЖИЛИЙН ОЙ тохиолдож буй мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ТӨРИЙН ТАХИЛГАТ ХӨВСГӨЛ НУУР” болсон нь хамгаалалтын захиргаанд ажиллаж байсан үе үеийн удирдлага, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, албан хаагчдын “Хөвсгөл нуурын цэвэр цэнгэг, тунгалаг ус түүний ай сав, ойн сан, биологийн төрөл зүйлүүд, ургамлын унаган төрхийг алдалдуулалгүй судлах, хадгалан хамгаалах, зохистой менежментийг хэрэгжүүлэх зорилго” тээн ажилласан ажлын үр дүн хэмээн талархаж байна.