CBIT2 ТӨСӨЛД ТӨСЛИЙН САНХҮҮ, ЗАХИРГААНЫ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Огноо: 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Даян дэлхийн байгаль орчны сангийн тусламжийн хөрөнгөөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн дээр  хэрэгжүүлж буй "Монгол улсад Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг хангах нь" CBIT2 төсөлд Төслийн санхүү, захиргааны ажилтан сонгон шалгаруулж авна.

А. Ажлын цар хүрээ

Төслийн санхүү, захиргааны ажилтан нь захиргаа удирдлагын болон санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой  өдөр тутмын санхүү, худалдан авалт, захиргаа, тайлагнал болон үйл ажиллагааны зохион байгуулалтыг олон улсын байгууллагын дүрэм журам, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн үр ашигтай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

•       Нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх;

•       Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

•       Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ажилласан байх;

•       Төрийн байгууллага, төрийн албаны дотоод үйл ажиллагаа, албан хэргийн үйл явцын, баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох өндөр ур чадвартай байх

•       Төсөл, үйл ажиллагааны санхүүгийн тайлан тооцоог бүрэн гаргах чадвартай байх

•       Нэгдсэн Үндэстний Байгууллага болон бусад олон улсын байгууллагуудын төсөв санхүүжилтийг хүлээн авах, түүнийг хэрэгжүүлэх механизм болон төслийн захиргаа, санхүүжилтийн тогтолцооны талаар мэдлэгтэй байх;

•       Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх.

•       Монгол Улсын хууль тогтоомж болон бусад олон улсын байгууллагын бодлого, удирдамж, төслийн хэрэгжилт, журмын талаар ойлголт, мэдлэгтэй байх;

•       Компьютерын  чадвартай, интернэт, дотоод сүлжээ болон хэрэглээний программ хангамжийг эзэмшсэн байх;

•       Манлайлах, багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;

•       Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, илтгэх ур чадвартай байх;

•       Төрийн  болон олон улсын байгууллагатай харилцах ур чадвартай байх;

•       Ёс зүйн хэм хэмжээг сахих, Холбогдох талуудын уялдаа холбоог хангах бүрэн чадамжтай, хэл яриа болон бичгийн харилцааны сайн чадвартай байх;

Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

Дээрх шаардлагуудыг хангаж байгаа ажил горилогч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. 

•               Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал Англи болон Монгол хэлээр;

•               Дэлгэрэнгүй анкет CV Англи болон Монгол хэлээр;

•               Их, дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;

•               Иргэний үнэмлэхийн хуулбар;

•               Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд:  Мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

•               Нэмэлт мэргэжлийн сертификат хавсаргаж болно. /мэргэшүүлсэн сургалт, хэлний түвшин хангасан гэрчилгээ гэх мэт/

 Дээрх материалыг цахимаар info@cbit2.org хаягт болон цаасаар /битүүмжлэн, дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Ус цаг уур, орчны шинжилгээний газар, 1 давхарт 102,103 тоотод байрлах төслийн нэгжид 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу.

Жич: Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна.

Анхаарах зүйлс:

•           Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

•           Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

•           Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барин сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх ба ярилцлагын үеэр ажлын туршлагыг нотлох бичиг баримт, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.

 

Холбогдох хаяг:

Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, 1 давхарт 102,103 тоот

Холбогдох утас: 8888-0604, 9917-2807

 


 

 

Бусад хуудас