ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТООЛЛОГО, ХЭМЖИЖ ТАЙЛАГНАЖ БАТАЛГААЖУУЛАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
Огноо: 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Даян дэлхийн байгаль орчны сангийн тусламжийн хөрөнгөөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн дээр хэрэгжүүлж буй "Монгол улсад Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг хангах нь" CBIT2 төсөлд Хүлэмжийн хийн тооллого, хэмжиж тайлагнаж баталгаажуулах асуудал хариуцсан шинжээч сонгон шалгаруулж авна.
А. Ажлын цар хүрээ
Хүлэмжийн хийн тооллого, хэмжиж тайлагнаж баталгаажуулах асуудал хариуцсан шинжээч “Монгол улсад Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг хангах нь” төслийн Үндэсний хүлэмжийн хийн тооллого, хэмжих, тайлагнах, баталгаажуулах асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын төлөвлөгөөг төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд болон бусад хэрэгжиж буй ижил төстэй, давхардалтай арга хэмжээнүүдтэй уялдуулан хувийн төлөвлөгөөг боловсруулах, Төслийн үйл ажиллагааг хүлэмжийн хийн тооцооллын аргазүй, хүлэмжийн хийн суурь тооцоолол, Уур амьсгалын асуудлын талаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос эрхлэн гаргасан аргазүй, удирдамж, бусад холбогдох судалгаа, тооцоолол, тэдгээрийн хэмжиж тайлагнаж баталгаажуулах тогтолцоог тасралтгүй судлан уялдуулах, өдөр тутамд төслийн зохицуулагч, төслийн олон улсын зөвлөхтэй нягт уялдаа холбоотой ажиллана.
Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага
• Байгалийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орчин, байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх
• Дурдсан салбарт 5-аас доошгүй жил ажилласан мэргэжлийн туршлагатай байх.
• Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын боловсруулалт, байгаль орчны хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр туршлагатай байх
• Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос (ЗГХМХ-IPCC)-с эрхлэн гаргасан Үндэсний хүлэмжийн хийн тооллогын software программ, дагалдах аргазүйг бүрэн эзэмшсэн байх,
• Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүд болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын (UNFCCC) хүлэмжийн хийн тооллогын тооцоо/хяналтын гэрчилгээтэй бол, Монгол Улсын Засгийн газрын Гадаадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн байгаль орчин, уур амьсгалын чиглэлийн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
• LEAP, GLEAM загварууд, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, ялгаруулагч, шингээгч эх үүсвэрээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээх боломжийг судлан тодорхойлж, тэдгээрийн үр нөлөөг салбар болон хий тус бүрээр дунд болон урт хугацаанд хувилбаруудаар тооцоолон үнэлэх чадвартай бол давуу тал болно.
• Албан ёсны баримт бичиг бэлтгэх, түүний дотор Уур амьсгалын асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос (ЗГХМХ-IPCC)-ноос эрхлэн гаргасан арга зүй (1, 2, 3-р түвшний аргачлалыг холбогдох салбарт ашиглах), бусад жишиж болохуйц аргачлал болон НҮБУАӨСК (UNFCCC), Парисын хэлэлцээрийн ИТБТ (ETF)-тэй нийцүүлэн нэр томьёог зохих ёсоор ашиглах, товчлол, форматлах, баримт бичгийн удирдлага, архивлах, мэргэжлийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бататгах зэрэг мэргэжлийн ур чадвартай байх.
• Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх.
• Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, зохион байгуулах, багаар ажиллах, дүн шинжилгээ хийх чадвартай байх;
• Компьютерын чадвартай, интернэт, дотоод сүлжээ болон хэрэглээний программ хангамжийг эзэмшсэн байх;
• Манлайлах, багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;
• Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, илтгэх ур чадвартай байх;
• Төрийн болон олон улсын байгууллагатай харилцах ур чадвартай байх;
• Ёс зүйн хэм хэмжээг сахих, Холбогдох талуудын уялдаа холбоог хангах бүрэн чадамжтай, хэл яриа болон бичгийн харилцааны сайн чадвартай байх;
Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Дээрх шаардлагуудыг хангаж байгаа ажил горилогч нь дараах материалыг бүрдүүлсэн байна.
• Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал Англи болон Монгол хэлээр;
• Дэлгэрэнгүй анкет CV Англи болон Монгол хэлээр;
• Их, дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: Мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.
• Нэмэлт мэргэжлийн сертификат хавсаргаж болно. /мэргэшүүлсэн сургалт, хэлний түвшин хангасан гэрчилгээ гэх мэт/
Дээрх материалыг цахимаар info@cbit2.org хаягт болон цаасаар /битүүмжлэн, дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Ус цаг уур, орчны шинжилгээний газар, 1 давхарт 102,103 тоотод байрлах төслийн нэгжид 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу.
Жич: Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна.
Анхаарах зүйлс:
• Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
• Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
• Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барин сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх ба ярилцлагын үеэр ажлын туршлагыг нотлох бичиг баримт, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.
Холбогдох хаяг:
Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, 1 давхарт 102,103 тоот
Холбогдох утас: 8888-0604, 9917-2807