БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Огноо: 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр

Гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй Төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг нэгтгэн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдаж байгаа тул уг нэгжид Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан сонгон шалгаруулж авна.

А. Ажлын цар хүрээ

• Төслүүдийн үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөх, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлэх, тайлагнах, үр дүнг танилцуулах;

• Нөлөөллийн мониторингийн тогтолцооны дагуу шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэлийг хэмжих мэдээлэл цуглуулж, үр дүн, үр нөлөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, үр дүнг танилцуулах;

• Төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, шаардлагатай тохиолдолд нарийвчилсан шалгалт хийх, дутагдлыг арилгах талаар зөвлөмж өгөх, тайлагнах;

• Төслийн зохицуулагчаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох бусад шаардлагатай ажил үйлчилгээг гүйцэтгэх

• Төслийн нэгжийн дотоод үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх бусад ажлууд

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

• Хүрээлэн буй орчин, Байгалийн шинжлэх ухаан, Бизнес ба удирдахуй, Эрх зүйн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх;

• Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно.

• Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноотой бол давуу тал болно;

• Монгол Улсын хууль тогтоомж болон бусад олон улсын байгууллагын бодлого, удирдамж, төслийн хэрэгжилт, журмын талаарх ойлголт, мэдлэгтэй байх;

• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;

• Багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;

• Төрийн болон олон улсын байгууллагатай харилцах ур чадвартай байх;

• Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, илтгэх ур чадвартай байх;

• Ажлын ачаалал даах чадвартай байх;

• Мэдээллийн нууцыг хадгалдаг байх, байгууллагын нэр хүндийг дээдэлдэг байх;

Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

• Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал;

• CV болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

• Диплом, гэрчилгээний хуулбар;

• Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

• Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 308 тоот өрөөнд (Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Засгийн газрын 2-р байр, Г корпус ) 2026 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 12.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

• Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

• Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

• Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.