ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

 

 

Зөвлөх үйлчилгээний нэр: “Мазаалай цас мөсний наадам дээр сурталчилгааны үйл ажиллагаа”

Санхүүжилтийн эх үүсвэр: “БОУАӨЯ”.

 

 “Мазаалай баавгай хамгаалах” зорилгоор иргэд, олон нийтэд экологийн боловсрол олгох, байгальт орчныг хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, ССАЖЗЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Мазаалай” олон улсын цас мөсний баярын үеэр эвент арга хэмжээг зохион байгуулах

Үндэсний бахархалт амьтан болох “Мазаалай баавгай”-н үнэ цэн, ач холбогдол, хамгааллын талаар сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулах үнийн саналаа 2025 оны 02 сарын 12-ны 12 цагаас өмнө доорх хаягаар мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 12 дугаар байр, 4 давхар. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, 421 тоот. Утас: 51-264447