ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ЗАРЛАХ ТУХАЙ

Огноо: 2026.04.03       

1.    Захиалагч байгууллага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам.

2.    Зөвлөх үйлчилгээний нэр: Газрын доройтлыг тэглэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах .

3.    Ажлын зорилго: Монгол Улсын хэмжээнд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, доройтлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх “Газрын доройтлыг тэглэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”  боловсруулах.

4.    Оролцогч талд тавигдах шаардлага:

      4.1. Ерөнхий шаардлага.

·         Судалгаа болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх;

·         Ижил төстэй ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай байх.

      4.2.Багийн бүрэлдэхүүн.

·         Багийн ахлагч нь цөлжилт газрын доройтлын чиглэлээр 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, доктор (Ph.D)-ын зэрэг цолтой байх;

·         Багийн гишүүд цөлжилт газрын доройтлын чиглэлээр судалгаа хийж байсан,  дата мэдээлэл цуглуулах, боловсруулах, судалгаанд суурилсан баримт бичиг боловсруулах чадвартай байх.

 

5.    Үнэлгээний шалгуур:

Сонгон шалгаруулалтыг дараах үндсэн шалгуураар үнэлнэ:

·         Байгууллагын танилцуулга;

·         Багийн гишүүдийн танилцуулга;

·         Ижил төстэй ажлын жагсаалт, нотлох баримт;

·         Ажлын арга зүй, төлөвлөгөө;

·         Санхүүгийн санал.

 

6.    Гүйцэтгэх хугацаа:

Батлагдсан ажлын даалгаварт нийцүүлэн гүйцэтгэсэн тайланг 2026 оны 06 дугаар сарын 15-ны дотор захиалагчид хүлээлгэн өгнө

7.    Төсөв санхүүжилт:

·         Нийт төсөв: 19,500,000 (арван есөн сая таван зуун мянга) төгрөг.

 

8.    Саналыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэсний  гудамж 5/2 Засгийн газрын 2 дугаар байр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 208 тоот. Утас: 51- 264447

 Ажлын даалгаврыг хавсаргав.

Татах