ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРЛАХ ТУХАЙ
Огноо: 2026.03.23
1. Захиалагч байгууллага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам.
2. Зөвлөх үйлчилгээний нэр: Элсний нүүлтийг сааруулах механик хамгаалалт хийх норм, норматив боловсруулах.
3. Ажлын зорилго: Элсний нүүлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөх норм, зардлын нэгж нормативыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах.
4. Оролцогч талд тавигдах шаардлага:
4.1. Ерөнхий шаардлага.
· Судалгаа хийх болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх;
· Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.
4.2.Багийн бүрэлдэхүүн.
· Багийн ахлагч нь цөлжилт газрын доройтлын чиглэлээр 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, доктор (Ph.D)-ын зэрэг цолтой байх;
· Багийн гишүүд норм норматив боловсруулж байсан туршлагатай, судалгаанд суурилсан баримт бичиг боловсруулах чадвартай байх.
5. Үнэлгээний шалгуур:
Сонгон шалгаруулалтыг дараах үндсэн шалгуураар үнэлнэ:
· Байгууллагын танилцуулга;
· Багийн гишүүдийн танилцуулга;
· Ижил төстэй ажлын жагсаалт, нотлох баримт;
· Ажлын арга зүй, төлөвлөгөө;
· Санхүүгийн санал.
6. Гүйцэтгэх хугацаа:
Батлагдсан ажлын даалгаварт нийцүүлэн гүйцэтгэсэн тайланг 2026 оны 06 дугаар сарын 15-ны дотор захиалагчид хүлээлгэн өгнө
7. Төсөв санхүүжилт:
· Нийт төсөв: 19,500,000 (арван есөн сая таван зуун мянга) төгрөг (Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь төсөл).
8. Саналыг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэсний гудамж 5/2 Засгийн газрын 2 дугаар байр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 208 тоот. Утас: 51- 264447
Ажлын даалгаврыг хавсаргав.