“Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын 17 дугаар бага хурал зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж /” нийлүүлэх ажилд оролцох сонирхол илэрхийлэх урилга

1. ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны 08 дугаар сард Монгол Улс, Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Дэлхийн хэмжээний энэхүү чухал арга хэмжээнд төрийн тэргүүнүүд, Засгийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудын төлөөлөл зэрэг 10,000 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус бага хурлын Цэнхэр, ногоон бүсэд зохион байгуулагдах хурал болон үйл ажиллагааны шууд дамжуулалт, зураг авалтанд ашиглах хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх чадвартай гүйцэтгэгч байгууллагуудаас оролцох сонирхлоо илэрхийлж, шаардлагатай урьдчилсан мэдээлэл, материалыг ирүүлэхийг урьж байна.

Энэхүү баримт бичиг нь зөвхөн сонирхол илэрхийлэх урилга буюу Expression of Interest /EOI/ бөгөөд гэрээ байгуулах санал, тендер шалгаруулалтын эцсийн баримт бичиг, эсхүл худалдан авах ажиллагааны урилга гэж үзэхгүй.

Захиалагч нь энэхүү EOI-ийн нөхцөл, шаардлагыг өөрчлөх, тодруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, эсхүл үргэлжлүүлэхгүй байх эрхтэй бөгөөд үүнтэй холбогдуулан оролцогчид ямар нэгэн нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй.

2.  АЖЛЫН ХҮРЭЭ

Сонгогдох гүйцэтгэгч нь 2026 оны 08 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Цэнхэр ногоон бүсэд зохион байгуулагдах хурал болон үйл ажиллагааны шууд дамжуулалт, зураг авалтанд ашиглах хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

Ажлын ерөнхий хамрах хүрээнд дараах ажил багтана. Үүнд:

  • Тоног төөхөөрөмж нийлүүлж дуусах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 16-ны өдөр.

  • Хүснэгтэд заасан тоног төхөөрөмжийн үнийн санал техникийн тодорхойлолтын хамт ирүүлнэ

Д/д

Барааны нэр

Тоо

1

TZ Microphone: DJI MIC3 (2TX+1RX+Charging Case), 6937224116344

1

2

TZ Drone: DJI Mavic 4 Pro Creator Combo RC Pro 2, white, 6937224110014

1

3

Powerbank: UGREEN 20000mAh Two-way Fast Charging Power Bank, Space Gray, 25188

1

4

NB Acc: Unitek D1113A, 9-in-1 USB-C 5Gbps Hub (3 x USB-A 5Gbps+SD, MicroSD +Gigabit Ethernet+ VGA+HDMI 4K 30Hz+PD 100W), Space Grey

4

5

Headset: Sony WH-CH720N Noise Canceling Wireless Headphones, White

1

6

Phone-cable: UGREEN USB-C to USB-C PD Fast Charging Cable 3A Max 1m, Space Gray, 50150

1

7

Phone Charger: Anker Nano II 45W USB-C, Black, A2664G11

1

8

TZ Camera: DJI Osmo Pocket 4 Creator Combo, 6937224133082

3

9

BCT NB Acc: Transcend 4TB USB 3.1 StoreJet 25H3 2.5-inch Portable Hard Drive Purple, TS4TSJ25H3P

5

10

TZ Tablet: Samsung Galaxy Tab S11 Ultra 256GB, Gray, SM-X936BZAACAC

1

11

Monitor: Samsung Odyssey G5 32 QHD Gaming Monitor - LS32FG512EIXCI (32 inch, 2560 x 1440at 180Hz, DP, HDMI with HDMI, DP Cable)

1

12

Digital camera: Canon EOS R5 II Body (5GHz), (DIGIC X, 45MP Full-Frame CMOS, 5940 AF point, ISO 100-51200, 120 fps, LCD 3.2 inch, 2.1M dots, 8K DCI, Wi-Fi, 1xSD, 1xCF, LP-E6P), 6536C008 Digital Camera Acc: Canon AC Cable for Camera

2

Digital Camera Acc: Camera Backpack bag (44x28x19cm, Oxford)

2

Camera Acc: K&F Concept SA234 DSLR Camera Tripod with KF-28 Ball Head

1

Camera Acc: YINKEXI M6C Tripod, Lightweight Alumimium Alloy travel tripod, approx. 160 cm max height, ~45 cm folded length, up to 10 kg load capacity, ball head, for DSLR and mirrorless cameras.

1

13

Camera Parts: Canon LP-E6P Lithium-Ion Battery (EOS 7D Mark II, 7D, 6D Mark III, 6D Mark II, 6D, 5D Mark IV, 5D Mark III, 5D Mark II, 5DS, 5DS R, 60D, 60Da, 70D, 80D, 90D, R7, R6 Mark II, R6, R5 Mark II, R5, and R5 C)

2

14

Digital Camera Acc: EL-10 SPEEDLITE (For EOS R Cameras w Multi-Function Shoe, Compatible with Canon E-TTL E-TTL II, Zoom Range: 24-200mm, 2.4 GHz Wireless Radio Transmission, Recycle Time: 0.1-1.2 Sec, Dust and Moisture-Resistant) 6579C001)

1

15

SD Card: CFexpress, Type B,512GB, PCIe Gen3x2-SP512GBCFEB21V10

2

16

Lens: Canon RF24-105mm f/4L IS USM - 2963C003

2

17

Lens: Canon RF100-400mm f5.6-8 IS STM 5050C003

1

18

PC: Acer Predator Orion 7000 PO7-665 (Intel® Core™ Ultra 9-285K, 32GB (2x16GB) DDR5,1TB M.2 PCIe Gen 4 SSD, NVIDIA® GeForce RTX™ 5080 16GB GDDR7, WiFi with Bluetooth, Predator RGB KB & Mouse, EMI Transparent Side Panel, Windows 11 Home Single Language)

1

Нийт төлбөр /НӨАТ орсон/

3. ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Оролцогч байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Эрх зүйн чадамж: Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байна.

  • Үнийн санал: Техникийн тодорхойлолт хангаж буй бараа бүтээгдэхүүн тус бүр дээр холбогдох татвар хураамж багтсан үнийн санал ирүүлнэ

  • Туршлага: Ижил төстэй бараа нийлүүлж угсралт суурилуулалт хийдэг байх

  • Санхүүгийн чадамж: Оролцогч нь төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжтай байна.

4. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Оролцогч байгууллага дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • сонирхол илэрхийлэх албан бичиг /EOI/ — 1 нүүр;

  • компанийн танилцуулга, үүнд ажиллах хүчний тоо, хаяг, холбоо барих мэдээлэл багтана

  • оролцогчид тавигдах шаардлагыг нотлох холбогдох мэдээлэл, баримт бичиг

  • санхүүгийн чадамжийг нотлох баримт бичиг

  • ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл, танилцуулга

  • үнийн санал, техникийн тодорхойлолт

Бүх материалыг монгол хэл дээр, PDF форматаар ирүүлнэ.

5. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

Оролцох сонирхлоо илэрхийлэх байгууллагууд энэхүү мэдэгдэлд заасан хугацаанд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны хаягаар шаардлагатай бүх материалыг ирүүлнэ.

Хугацаа хоцорсон, эсхүл дутуу ирүүлсэн материалыг үнэлгээнд хамруулахгүй байх эрхтэй.

Захиалагч талаас нэмэлт мэдээлэл, тодруулга шаардсан тохиолдолд оролцогч байгууллагуудаас нэмэлт материал ирүүлэхийг хүсэж болно.

Материалыг 2026 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 15:00 цагаас Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны 106 тоотод албан бичгээр ирүүлнэ.

6. ҮНЭЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ШАЛГУУР

Ирүүлсэн материалыг дараах ерөнхий шалгуурын хүрээнд үнэлнэ. Үүнд:

  • Үнийн санал

  • Ижил төстэй ажлын туршлага; танилцуулга, мэдээлэл

7. ДАРААГИЙН ШАТ

Анхан шатны үнэлгээг амжилттай давж, шаардлага хангасан оролцогчдыг дараагийн шатанд оролцохыг урина.

Захиалагч нь дараагийн шатанд оролцогчдоос нэмэлт техникийн мэдээлэл, үнийн саналын тодруулга, ажлын нарийвчилсан төлөвлөгөө, гэрээний нөхцөл болон бусад шаардлагатай материалыг шаардаж болно.

8. ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 2 дугаар байр,15160 Утас: /976/ 261516
Цахим шуудан: contact@mecc.gov.mn

Цахим хуудас: mecc.gov.mn

 Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын алба болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам

Бусад хуудас