COP17 цэнхэр бүсийн эрчим хүчний нэмэлт тоноглолын угсралтын ажилд сонирхол илэрхийлэх урилга
СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
Гарчиг: УТ2601300905 “Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн 17 дугаар бага хурал зохион байгуулахтай холбоотой барилга байгууламж /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/” Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ын цэнхэр бүсийн байр, байгууламжийн дутагдаж байгаа эрчим хүчний нэмэлт тоноглол хийх / Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ төсөл, арга хэмжээний эрчим хүчний угсралтын ажилд сонирхол илэрхийлэх урилга
Нийтэлсэн огноо: 2026 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, 17:00 цаг /GMT+8/
Сонирхол илэрхийлэх материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 11:00 цаг /GMT+8/
1. ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны 08 дугаар сард Монгол Улс, Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Дэлхийн хэмжээний энэхүү чухал арга хэмжээнд төрийн тэргүүнүүд, Засгийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудын төлөөлөл зэрэг 10,000 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус бага хурлын Цэнхэр бүсэд байрлах хурал зохион байгуулах 12 байгууламжийн гадна цахилгааны ерөнхий хянах самбарт цахилгааны 10 эх үүсвэрээс кабелаар холболт хийх эрчим хүчний барилга угсралтын ажлыг гүйцэтгэх чадвартай гүйцэтгэгч байгууллагуудаас оролцох сонирхлоо илэрхийлж, шаардлагатай урьдчилсан мэдээлэл, материалыг ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон байгууллагууд нь ижил төстэй эрчим хүчний барилга угсралт болон холбогдох дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэж байсан туршлага, чадамжийн мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлнэ.
Энэхүү баримт бичиг нь зөвхөн сонирхол илэрхийлэх урилга буюу Expression of Interest /EOI/ бөгөөд гэрээ байгуулах санал, тендер шалгаруулалтын эцсийн баримт бичиг, эсхүл худалдан авах ажиллагааны урилга гэж үзэхгүй.
Захиалагч нь энэхүү EOI-ийн нөхцөл, шаардлагыг өөрчлөх, тодруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, эсхүл үргэлжлүүлэхгүй байх эрхтэй бөгөөд үүнтэй холбогдуулан оролцогчид ямар нэгэн нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй.
2. АЖЛЫН ХҮРЭЭ
Сонгогдох гүйцэтгэгч нь 2026 оны 08 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Цэнхэр бүсэд байрлах хурал зохион байгуулах 12 байгууламжийн гадна цахилгааны ерөнхий хянах самбарт цахилгааны 10 эх үүсвэрээс кабелаар холболт хийх эрчим хүчний барилга угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэнэ.
Ажлын ерөнхий хамрах хүрээнд дараах ажил багтана. Үүнд:
Батлагдсан зурагт заасан ажлын тоо хэмжээний дагуу хурал зохион байгуулах 12 байгууламжийн гадна цахилгааны ерөнхий хянах самбарт цахилгааны 10 эх үүсвэрээс кабелаар холболт хийх
галын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагад нийцсэн шийдэл;
ашиглалтад оруулах, турших, хүлээлгэн өгөх ажил.
Гүйцэтгэгч нь талбайн бодит нөхцөл, хөрс, суурь, инженерийн шугам сүлжээ, нэвтрэх боломж, ложистикийн нөхцөл болон ажлын богино хугацааны шаардлагыг харгалзан гүйцэтгэлийн нарийвчилсан төлөвлөгөө, ажлын график боловсруулж ирүүлнэ.
Гүйцэтгэгч нь ажлыг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах боломжтой нарийвчилсан ажлын график ирүүлнэ.
3. ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Оролцогч байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Эрх зүйн чадамж: Оролцогч нь Монгол Улсад, эсхүл олон улсын хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, лицензтэй байна.
· Үнийн санал: Батлагдсан зурагт заасан ажлын тоо хэмжээг багтааж тооцсон үнийн санал ирүүлнэ. /Батлагдсан төсөвт өртөг: 1,700,000,000.00 /нэг тэрбум долоон зуун сая/ төгрөг/
· Туршлага: Оролцогч нь цахилгаан эрчим хүчний барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэх ажил гүйцэтгэж байсан туршлагатай байна.
· Түншлэл болон туслан гүйцэтгэгч: Оролцогч нь хамтарсан түншлэл, эсхүл туслан гүйцэтгэгчийн оролцоотойгоор материал ирүүлж болно. Энэ тохиолдолд түншлэл, туслан гүйцэтгэгчийн бүтэц, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, гүйцэтгэх ажлын хүрээг тодорхой тусгана. Түншлэл болон туслан гүйцэтгэгч байгууллага нь өөрийн гүйцэтгэх ажлын хүрээнд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байна.
· Санхүүгийн чадамж: Оролцогч нь төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжтай болохыг нотлох баримт ирүүлэх бөгөөд сүүлийн гурван жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
· Түншлэлийн санхүүгийн шалгуур: Хамтарсан түншлэлийн хувьд төлөөлөх эрх бүхий гишүүн уг шаардлагын 40 хувиас доошгүй, түншлэлийн гишүүн тус бүр 25 хувиас доошгүй хувийг хангасан байна.
· Ажлын график: Оролцогч нь ажлыг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх боломжтой нарийвчилсан ажлын график ирүүлнэ.
· Аюулгүй ажиллагаа: Оролцогч нь барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, талбайн хамгаалалт, хог хаягдлын зохицуулалтыг хангах төлөвлөгөөтэй байна.
4. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Оролцогч байгууллага дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
сонирхол илэрхийлэх албан бичиг /EOI/ —
компанийн танилцуулга, үүнд ажиллах хүчний тоо, хаяг, холбоо барих мэдээлэл багтана
оролцогчид тавигдах шаардлагыг нотлох холбогдох мэдээлэл, баримт бичиг
санхүүгийн чадамжийг нотлох баримт бичиг
ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл, нотлох баримт;
үнийн санал, төсвийн нэгдсэн задаргаа;
туслан гүйцэтгэгч, хамтарсан түншлэл болон хамтрагч байгууллагуудын танилцуулга, хэрэв түншлэл болон туслан гүйцэтгэгчтэй оролцох бол
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон галын аюулгүй байдлын ерөнхий төлөвлөгөө.
Бүх материалыг монгол хэл дээр, PDF форматаар ирүүлнэ.
5. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР
Оролцох сонирхлоо илэрхийлэх байгууллагууд энэхүү мэдэгдэлд заасан цахим шуудангийн хаягаар шаардлагатай бүх материалыг ирүүлнэ.
Хугацаа хоцорсон, эсхүл дутуу ирүүлсэн материалыг үнэлгээнд хамруулахгүй байх эрхтэй.
Захиалагч талаас нэмэлт мэдээлэл, тодруулга шаардсан тохиолдолд оролцогч байгууллагуудаас нэмэлт материал ирүүлэхийг хүсэж болно.
Материалыг дараах цахим шуудангийн хаягаар 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагаас өмнө Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны 106 тоот өрөөнд албан бичгээр ирүүлнэ.
6. ҮНЭЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ШАЛГУУР
Ирүүлсэн материалыг дараах ерөнхий шалгуурын хүрээнд үнэлнэ. Үүнд:
ижил төстэй барилга угсралтын ажлын туршлага;
барилгын тусгай зөвшөөрөл, эрх зүйн чадамж;
техникийн болон хүний нөөцийн чадамж;
ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх бодит боломж;
үнийн саналын бодит байдал, иж бүрэн байдал;
санхүүгийн чадамж;
түншлэл, туслан гүйцэтгэгчийн бүтэц, хариуцлагын тодорхой байдал;
баталгаа, засвар үйлчилгээний нөхцөл;
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон галын аюулгүй байдлын төлөвлөлт.
7. ДАРААГИЙН ШАТ
Анхан шатны үнэлгээг амжилттай давж, шаардлага хангасан оролцогчдыг дараагийн шатанд оролцохыг урина.
Захиалагч нь дараагийн шатанд оролцогчдоос нэмэлт техникийн мэдээлэл, үнийн саналын тодруулга, ажлын нарийвчилсан төлөвлөгөө, гэрээний нөхцөл болон бусад шаардлагатай материалыг шаардаж болно.
8. ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 2 дугаар байр,15160 Утас: /976/ 261516, 976-99135259
Цахим шуудан: contact@mecc.gov.mn
Цахим хуудас: www.mecc.gov.mn
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын алба болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам
о0о