СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

 

СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

 

 

Огноо: 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

 

Захиалагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272;

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Байгаль хамгаалагчийн батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах” №БОЯБХУАӨДЗТөсөл/20250904015;

 

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс “Байгаль хамгаалагчийн батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлаж байна. Сонирхож буй эрх бүхий хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

 

Тендерт оролцох сонирхлоо албан бичгээр гарган, дараах материалуудын хамт 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 30 минут дотор доор заасан хаягаар битүүмжлэн ирүүлнэ үү. Үүнд:

-          Байгууллагын хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбар;

-          Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

-          Хүсэлт ирүүлж буй өдрөөр хүчин төгөлдөр байх татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт;

-          Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;

 

Сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах хаяг:

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох

 II, III” төсөл

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө

 

Сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг мэйлээр ирүүлэхийг хориглоно.