ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Аймгуудын БОАЖГ-ыг үндсэн тоног төхөөрөмжөөр хангах”
Тендер шалгаруулалтын дугаар: №БОЯБХУАӨДЗТөсөл/20240902004
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Аймгуудын БОАЖГ-ыг үндсэн тоног төхөөрөмжөөр хангах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг (төлбөр төлсөн баримтын хамт) бичгээр гарган 50,000 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.
Дансны дугаар: 100900013003
Банк: Төрийн сан банк
Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
РД: 9085084
Гүйлгээний утга: BACCP, Аймгуудын БОАЖГ-ыг үндсэн тоног төхөөрөмжөөр хангах, Хуулийн этгээдийн нэр
Төслийн цахим хаяг (piubaccp@gmail.com)-аар тендерт оролцох хүсэлт (бичгээр гарган)-ээ төлбөр төлсөн баримтын хамт ирүүлснээр тус тендерийн баримт бичиг болон ажлын даалгаврыг цахимаар авах мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирж хэвлэмлээр авах боломжтой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоног дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Сүүлийн 3 жил [2023, 2022, 2021]-ийн нийт борлуулалтын орлогын хэмжээ нь Захиалагчийн баталсан тендерийн төсөвт өртөг (803,657,800.0 төгрөг)-ийн 50 хувиас багагүй байна.
- Сүүлийн 3 он [2023, 2022, 2021]-ы жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэх;
- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30% (Гучин хувь)-аас багагүй ижил төстэй* барааг сүүлийн гурван (3) жил [2023, 2022, 2021]-ийн аль нэг жилд нь үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн хоёроос доошгүй гэрээ (гэрээ тус бүр нь тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх)-г гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;
- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлэх;
Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Тендерийг 2024 оны 09 дугаар сарын 03 өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 30 минутад ТОӨЗ 28.1-д заасан хаяг дээр нээнэ.
Тендер хүлээж авах хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6,
“Хан Уул Цамхаг” барилга 12-р давхар, 1201 тоот өрөө
Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.