Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруултад оролцогчийг бүртгэх тухай зар

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруултад оролцогчийг бүртгэх тухай зар

 БОУАӨ-ийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/102 дугаар тушаалаар “Мэргэжлийн зөвлөлийн ажиллах дүрэм” батлагдаж, мэргэжлийн зөвлөл нь 3 салбар зөвлөлтэй байх бөгөөд гишүүдийн 40-өөс дээш хувийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлэхээр заасан.  /Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг ЭНД дарж үзнэ үү/

        Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд  Байгалийн шинжлэх ухааны салбарын мэргэжилтэй, шинжлэх ухааны  судалгаа шинжилгээ, их, дээд сургуулийн судлаачид,  салбарын мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан шалгаруулах нээлттэй  сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

         Зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогч дараах материалыг бүрдүүлэн, tsogtbayar@mecc.gov.mn хаягаар 4-р сарын 25-ны өдрийн дотор илгээнэ үү.

Тавигдах шаардлага

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 58 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 6 дугаар хэсэгт заасан шаардлагыг хангасан оролцогч дор дурдсан материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. /Засгийн газрын 2023 оны 58 дугаар тогтоолыг ЭНД дарж  үзнэ үү/

1

Нийгмийн ажлын мэргэжилтэй, эсхүл боловсрол, нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, нийгмийн ажлаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан.Өргөдөл (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт)

2

CV анкет дэлгэрэнгүй  Мэргэжлээрээ 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.төрийн албан хаагчийн анкет

3

БоХамт олны дунд нэр хүндтэй, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй.боловсролын түвшинг тодорхойлсон баримт  (диплом)-ын баримт эх хувийг нотариатаар баталгаажуулсан хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт)

4

Нийгмийн ажлын арга зүй, онол, практикийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах идэвхи, санаачлагатай, манлайлах ур чадвартай.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг

5

Монголын нийгмийн ажилтны ёс зүйн үндэсний болон салбар хорооны гишүүн байсан бол давуу тал болно.Иргэний үнэмлэхийн хуулбар

6

Ажилласан жилийг тодорхойлох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын лавлагаа

7

Цээж зураг 2 хувь (4x3 хэмжээтэй, нэг ширхэг нь анкетад наасан байх)

 

БОУАӨ-ийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/102 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах үлгэрчилсэн дүрэм”-ийн дагуу зохион  зохион байгуулах бөгөөд  тавигдах шаардлагыг хангасан оролцогчдод сонгон шалгаруулалтад орох хугацааг мэдэгдэнэ.

 

 

                                                          БОУАӨЯ