ШИНЭЭР ТОМИЛОГДСОН БАЙГАЛЬ ОРЧНЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧИГЛҮҮЛЭХ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд цахим шилжилтийг эрчимжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр томилогдсон байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг чиглүүлэх, чадавхжуулах цахим сургалтыг өнөөдөр (2026.05.22) зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг шинээр томилогдсон улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, цахим системийн хэрэглээг бодитоор нэмэгдүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд дэвшилтэт технологийн шийдлийг үр дүнтэй ашиглах чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Other pages