Байгууллагын зохион байгуулалтын мэргэжилтэн

 

 

 

 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

 

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

 

“Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь” төсөлд Байгууллагын зохион байгуулалтын мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

 

Ажиллах хугацаа: 12 сар

 

 

Ерөнхий мэдээлэл

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенци (НҮБУАӨСК)-н хэрэгжилтийг хангахад чиглэсэн Парисын хэлэлцээр (ПХ)-ийг 2015 онд Парис хотноо зохион байгуулагдсан конвенцын талуудын XXI бага хурлаар баталсан ба 2022 оны байдлаар дэлхийн 195 орон нэгдэн орсон байна.  ПХ-т нэгдэн орсон улс орон бүр дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад +2℃-ээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг +1.5℃-д хязгаарлах хүчин чармайлт гаргах үүрэг хүлээсэн.

 

ПХ-ийн зорилгод хүрэхийн тулд хэлэлцээрийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйлсэд гишүүн улсууд өөрсдийн оруулах хувь нэмрийг тодорхойлсон “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)”-ийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

Тус хэлэлцээрийн 13 дугаар зүйлд заасан ил тод байдлыг сайжруулах шаардлагуудыг хангахын тулд хөгжиж буй орнуудын институтийн болон техникийн чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор 2016 онд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гаас “Ил тод байдлын чадавхыг бэхжүүлэх санаачилга”-ыг үүсгэн байгуулжээ.

 

Тус санаачилгын хүрээнд ДДБОС-ийн дэмжлэгтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай хамтран “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг  2019-2022 онуудад хэрэгжүүлсэн.

 

Энэхүү төслийн 2 дугаар үе шат болох “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь” төсөл  Ил тод байдлын өргөжүүлсэн тогтолцооны үндэсний тайлангийн шаардлагыг хангах тогтолцоог бэхжүүлэх замаар Монгол Улсын ҮТХН-ийг хэрэгжүүлэх, цаашид шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2024-2027 онуудад хэрэгжиж байна. НҮБ-ын ХХААБ төслийн үйл ажиллагаа, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих, техникийн талаас удирдан чиглүүлэх,  УЦУОСМХ төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй хамтран ажиллаж байна.

 

Тус төслийг хэрэгжүүлэх нэгжид Байгууллагын зохион байгуулалтын мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

 

Ажлын цар хүрээ

 

·         НҮБУАӨСК-ын үндэсний тайлагналын өнгөрсөн хугацааны туршлагыг судлах, хянах. Үүнд: хамгийн сүүлийн байдлаар боловсруулагдаж буй Хоёр жил тутмын ил тод байдлын тайланг бэлтгэх үйл явц мөн хамаарна;

·         Чадавхын зөрүү, хэрэгцээ шаардлагыг үнэлэхдээ НҮБ-ын ХХААБ-аас нэвтрүүлсэн Ил тод байдлын өргөжүүлсэн тогтолцоо (ИТБӨТ)-ны чадавх үнэлэх хэрэгсэл гэх мэт арга хэрэгслүүдийг ашиглах;

·         ҮИТБӨТ-ны тайлагналд нийцсэн институцийн чадавх, мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг бий болгох, түүнчлэн ҮТХН-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги зэргийг хянах, шинэчлэх төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсэгт хамаарах Хэмжих, тайлагнах, баталгаажуулах үйл ажиллагааны институцийн зохицуулалтыг боловсруулах, сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах; Үүнд: Бүх салбар (эрчим хүч, хөдөө аж ахуй, Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт ба ойн аж ахуй, хог хаягдал, Аж үйлдвэрийн процесс ба бүтээгдэхүүний хэрэглээ г.м)-уудыг хамарсан зохицуулалтыг хийх, мөн Хоёр жил тутмын ил тод байдлын тайланг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байгаль орчны үнэлгээний төсөл гэх мэт одоо хэрэгжиж буй санаачилгуудтай үйл ажиллагаагаа уялдуулах ажил хамаарна.

·         Төслийн үйл ажиллагааг бүхэлд нь хэрэгжүүлэхэд төслийн баг болон бусад судлаачидтай хамтран ажиллах;

·         Төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсэгт тусгасан Хоёр жил тутмын ил тод байдлын тайланг тогтмол гаргах, дэлхийн нэгдсэн тооллогод оролцох зэрэг ИТБӨТ-г хянахад дэмжлэг үзүүлэх техникийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн ХШҮ, Хэмжих, тайлагнах, баталгаажуулах (MRV
)-тай холбоотой үйл ажиллагаанд институцийн зохион байгуулалт хийх замаар техникийн чанарыг хангуулах; Үүнд: Үндэсний институцийн хооронд үүрэг хариуцлагыг зөв, үр дүнтэй хуваарилах, хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн тооллого хийх, өгөгдлийг удирдах, чанарын хяналт, баталгаажуулалт хийх, хүлэмжийн хийн төсөөлөл боловсруулах үйл ажиллагаа мөн хамаарна.

·         Төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсгийн ажлын үр дүнд үндэслэн институцийн зохион байгуулалтыг сайжруулах, MRV системийн тогтвортой үйл ажиллагаанд зориулан оролцогч талуудын уялдааг хангахад чиглэсэн семинар, чадавх сайжруулах арга хэмжээнүүдийг төлөвлөх, зохион байгуулах;

·         Төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсгийн ажилд шаардлагатай худалдан авалтын хэрэгцээг тодорхойлох;

·         Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн чанар, оролцогч талуудын оролцоог хангуулж Техникийн ажлын хэсгийн ажлыг зохион байгуулах;

·         Төслийн үйл ажиллагаанд шаардлагатай, институцийн зохион байгуулалтын бүтэц, мэдээлэл солилцох протокол, техникийн удирдамж, заавар, төслийн хугацаа дууссанаас хойш MRV системийн үйл ажиллагааг үргэжлүүлэх замын зураглал гэх мэт мэдлэг олгох бүтээлүүдийг төслийн үр дүнгийн матрицад заасан шаардлага, үзүүлэлтэд нийцүүлэн  бэлтгэн боловсруулах;

·         Төслийн явцын хагас жилийн тайлангуудыг гаргах, жилийн төсөв, ажлын төлөвлөгөө  боловсруулах, Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гаас гаргах төслийн жилийн гүйцэтгэлийн тайланг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), ДДБОС-аас гаргасан тайлагналын чанарын шаардлагад нийцүүлэн тогтоосон хугацаанд гаргахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

·         Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй нягт хамтран ажиллаж, НҮБ-ын ХХААБ-аас төслийн явцад хяналт тавих, дунд хугацааны хяналт, төслийн эцсийн үнэлгээг хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

·         Холбогдох бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

 

Тавигдах шаардлага

 

·         Төрийн удирдлага, байгалийн шинжлэх ухаан, эрх зүй, олон улсын харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

·         Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; Монгол Улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрт ажилласан бол давуу тал болно;

·         Англи хэлний мэдлэгтэй байх;

·         Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, олон улсын гэрээ хэлэлцээр, олон улсын болон дотоодод баримтлах бодлого, чиглэлийн  талаарх ойлголт, мэдлэгтэй байх;

·         Компьютерын  мэдлэг, интернэт, дотоод сүлжээний орчинд ажиллах чадварыг сайн эзэмшсэн байх;

·         Багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;

·         Албан бичиг баримт боловсруулах (гар бичмэл, нэр томьёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, албан бичгийг архивлах, бусдыг сонсох, харилцааны соёлтойгоор хамтран ажиллах  г.м) чадвартай байх;

·         Ажлаа төлөвлөж, зохион байгуулах, өндөр бүтээмжтэй ажиллах чадвартай байх;

·         Багаар болон хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

 

 Бүрдүүлэх материалын жагсаалт

 

·         Ажилд орохыг хүссэн захидал;

·         CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

·         Диплом, гэрчилгээний хуулбар;

·         Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

·         Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэн холбогдох материалуудыг бүрдүүлж,  Цаг уур, орчны шинжилгээний газрын 103 тоот албан өрөөнд (Улаанбаатар-15160 Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж, Бага тойруу-3) 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

 

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол 99085174 дугаартай утсаар холбогдоно уу.

 

Анхаарах зүйлс:

 

• Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

• Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

• Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчидтэй холбоо барихыг анхаарна уу