“Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь” төслийн Санхүү, захиргааны ажилтан сонгон шалгаруулж авна.

 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

 

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Парисын Хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн хэрэгжилтийг дэмжих

 

ИЛ ТОД БАЙДЛЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ САНААЧИЛГА (CBIT -2)

 

“Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь” төслийн Санхүү, захиргааны ажилтан сонгон шалгаруулж авна.

 

Ерөнхий мэдээлэл

 

НҮБУАӨСК-ын хэрэгжилтийг хангахад чиглэсэн Парисын хэлэлцээр (ПХ)-ийг 2015 онд Парис хотноо зохион байгуулагдсан конвенцын талуудын XXI бага хурлаар баталсан ба 2022 оны байдлаар дэлхийн 196 орон нэгдэн орсон байна.  ПХ-т нэгдэн орсон улс орон бүр дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад +2℃-ээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг +1.5℃-д хязгаарлах хүчин чармайлт гаргах үүрэг хүлээсэн.

ПХ-ийн зорилгод хүрэхийн тулд хэлэлцээрийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйлсэд гишүүн улсууд өөрсдийн оруулах хувь нэмрийг тодорхойлсон “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)”-ийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэгтэй.

Тус хэлэлцээрийн 13-дугаар зүйлд заасан ил тод байдлыг сайжруулах шаардлагуудыг хангахын тулд хөгжиж буй орнуудын институтийн болон техникийн чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор 2016 онд Даян дэлхий байгаль орчны сан (ДДБОС)-с “CBIT” буюу “Ил тод байдлын чадавхыг бэхжүүлэх санаачилга”-ыг үүсгэн байгуулжээ.

 

Тус санаачилгын хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг  2019-2022 онуудад хэрэгжүүлсэн.

 

Энэхүү төслийн 2 дугаар үе шат болох “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь – CBIT 2” төсөл  Ил тод байдлын өргөжүүлсэн тогтолцооны үндэсний тайлангийн шаардлагыг хангах тогтолцоог бэхжүүлэх замаар Монгол Улсын ҮТХН -ийг хэрэгжүүлэх, цаашид шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2024-2027 онуудад хэрэгжихээр болсон.

 

Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Санхүү, захиргааны ажилтан сонгон шалгаруулж авна.

 

Ажлын цар хүрээ

 

·         Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ, конвенц,  Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу төслийн үндсэн бичиг баримт, логик хүрээнд үндэслэн төслийн бүх үр дүн, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төслийн багт санхүүгийн болон захиргааны дэмжлэг үзүүлэх;

·         Гэрээ, хэлэлцээр бэлтгэх, хяналт тавихад төслийн багт дэмжлэг үзүүлэх;

·         Төсвийн тодотгол, зарлагын дүн шинжилгээ, жилийн төсөв боловсруулах, зэрэг төслийн санхүүгийн менежментийг зохицуулах;

·         Төслийн хагас, бүтэн жилийн тайлан болон холбогдох санхүүгийн тайланг үндэсний, НҮБ-ын ХХААБ, ДДБОС-гийн зохин дүрэм, журмын дагуу өгөгдсөн форматаар бэлтгэх;

·         Гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа байгууллагуудын санхүүгийн тайлан, ирүүлсэн баримт бичгийг хянах;

·         Төслийн хамтран санхүүжилтийн тайланг гаргах;

·         Төслийн төсвийг дахин хувиарлалт хийх, шинэчлэх төслийг боловсруулан НҮБ-ын ХХААБ болон Төслийн Удирдах Хороонд танилцуулан батлуулах;  

·         Монгол Улсын дүрэм журам болон НҮБ-ын ХХААБ-ын дүрмийн дагуу бүх худалдан авалтыг бэлтгэн хэрэгжүүлэх;

·         Худалдан авсан бараа, материалын мэдээллийн санг үнэн зөв хөтөлж, хянах;

·         Төслийн зохион байгуулалт, төслийн үйл ажиллагаа, хүний нөөц, эд хөрөнгө зэрэг төслийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудалд хяналт тавих;

·         Дотоод болон гадаад аудитын холбогдох баримт бичгүүдийг бэлтгэж, худалдан авах ажиллагаатай холбоотой үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг зохих ёсоор шийдвэрлэх;

·         Төслийн Удирдах хороо, Техникийн ажлын хэсэг, оролцогч талуудын хуралд бэлтгэх, оролцох;

·         Гадаад, дотоодын томилолтод логистикийн дэмжлэг үзүүлэх;

·         Бусад холбогдох ажлыг хийж гүйцэтгэх.

 

 

Тавигдах шаардлага

·         Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх;

·         Мэргэжлээрээ 5-аас доошгүй ажилласан туршлагатай байх; үүнд  Монгол Улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Олон улсын төсөл, хөтөлбөрт 2-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан бол давуу тал болно;

·         Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй;

·         Монгол Улсын Засгийн газрын төсөв, санхүүгийн хууль тогтоомж, бусад олон улсын санхүүгийн удирдамж, журмын талаарх ойлголт, мэдлэгтэй байх;

·         Компьютерын  чадвартай, интернэт, дотоод сүлжээ болон нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг эзэмшсэн байх;

·         Багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;

·         Албан бичиг баримт боловсруулах (гар бичмэл, нэр томьёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, албан бичгийг архивлах, бусдыг сонсох, харилцааны соёлтойгоор хамтран ажиллах  г.м) чадвартай байх;

·         Ажлаа төлөвлөж, зохион байгуулах, өндөр бүтээмжтэй ажиллах чадвартай байх;

·         Багаар болон хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

 

 Бүрдүүлэх материалын жагсаалт

 

·         Ажилд орохыг хүссэн захидал;

·         CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

·         Диплом, гэрчилгээний хуулбар;

·         Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

·         Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

 

 

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэн холбогдох материалуудыг бүрдүүлж, 4 давхар 419 тоот,  Засгийн газрын байр 12, Барилгачдын талбай 3, 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот,                                                                          2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол 51-261895 дугаартай утсаар холбогдоно уу.

 

Анхаарах зүйлс:

• Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

• Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

• Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчидтэй холбоо барихыг анхаарна уу          

Other pages