Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хэрэгжилтийг хангах, сурталчлах, нөлөөллийн ажил зохион байгуулах ажлын даалгавар

            УРИЛГА:

Захиалагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Ажлын нэр: Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хэрэгжилтийг хангах, сурталчлах, нөлөөллийн ажил зохион байгуулах ажлын даалгавар

АНУ-ын Ойн алба  Олон улсын хөтөлбөр, бодлогын асуудал хариуцсан газрын санхүүжилтээр “Зэрлэг амьтан, ургамлын хууль бус ажиллагаатай  тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд олон нийтэд хууль сурталчлах, экологийн боловсрол олгох ажлын хүрээнд ажлын гэрээ байгуулах гэж байгаа тул үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Ажил нь дараах багцуудаас бүрдэнэ:

            1. Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах конвенц,  олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүрэг амлалтын талаар 1 минутын шторк бэлтгэх.                                                        (англиар хадмал орчуулгатай);

            2.Амьтан, ургамлыг зохистой ашиглах, түүж бэлтгэх, хил гаалиар зэрлэг амьтан, ургамлын гаралтай эд зүйлийг тээвэрлэн гаргахтай холбоотой хууль эрх зүйн талаар  иргэд олон нийтэд чиглэсэн 1 минутын видео шторк бэлтгэх.                                                                                               (англиар хадмал орчуулгатай);

            3.Уур амьсгалын өөрчлөлт биологийн олон янз байдалд нөлөөлж байгаа эрсдэл, эмзэг байдал, түүнд дасан зохицох болон хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, олон улсын туршлагын талаар 100 ширхэг брошур бэлтгэх                                                                          (англиар хадмал орчуулгатай);  

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадварын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

Үнийн саналыг 2024 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 12 дугаар байр, 4 давхар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, 421 тоот, Утас: 51-264447

 

Other pages