ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

 

 

ОГНОО: 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдөр

 

 

Зөвлөх үйлчилгээний нэр: “ХОГ ХАЯГДЛЫН  ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ

САЙЖРУУЛАХ  АППЛИКЭЙШН ХИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

 

Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв

 

Төсөв: 20.000.000 (Хорин сая төгрөг)

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь “ХОГ ХАЯГДЛЫН  ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ АППЛИКЭЙШН ХИЙХ” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг

2025 оны 06 сарын 07-ны өдрийн 12 цагаас өмнө доорх хаягаар мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  

 

Санал хүлээж авах хаяг:

 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж-5, Бага тойруу-3, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын Орчны бохирдлын хэлтэс 4 давхар 306 тоот  /51-263385/

 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх үйлчилгээний багт тавигдах шаардлага: Багийн ахлагч нь мэдээлэл технологийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

        -Гишүүд нь:

o    Байгаль орчны мэдээллийн санг хөгжүүлэх программ хангамжуудыг (PostgreSQL, Geomoose, React, PHP)  бүрэн эзэмшсэн тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх;

o   Газарзүйн мэдээллийн системийн программ (QGIS, ArcGIS, PostGIS, Geomoose) дээр ажиллах болон газарзүйн мэдээллийг мэдээллийн санд оруулах дадлага туршлагатай байх;

o   Өгөгдөл, мэдээллийг мэдээллийн санд оруулах, мэдээллийн сангаас мэдээ гаргах зэрэг өгөгдлийн сантай ажиллаж мэдээлэл боловсруулах туршлагатай байх;

 

 

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг хавсаргав.

 

 

Other pages