ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА

2024.10.08

Салбарын хяналтын газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/698 дугаартай тушаалаар “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчдад чиглэл өгөх цахим уулзалтыг зохион байгууллаа.

Тус журмын 2.1.5-д аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч химийн бодис хадгалах агуулахын стандартын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргана гэж заасан тул байгаль орчны хяналтын Улсын ерөнхий байцаагч 01/19 дугаартай “Химийн хорт болон аюултай бодисын агуулахад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталж, аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүллээ. Тус удирдамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хэрэгжүүлсэнээр улсын байцаагч химийн бодис хадгалах агуулахын стандартын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргах боломж бүрдэх юм.

Иймд химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, худалдах үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь нийслэл болон тухайн орон нутгийнхаа Байгаль орчны газарт хүсэлтээ гарган Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан, зөвлөмж зөвлөгөө авч ажиллана уу.

Дараах холбоосоор нэвтэрч мэдээллийг авна уу https://mecc.gov.mn/storage/media/a74371ab-7c9b-45bf-b683-c4880356d5a6.pdf?fbclid=IwY2xjawFxfARleHRuA2FlbQIxMAABHafulzyQ8eMBJpDwKs9JY34Za4NnnlBfa2XNr0Xnb1bQ_8dzBmnOe5Idgg_aem_B0NPwpJ4AG5XpJUskOshuA.