
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА
Огноо: 2025 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр
Зөвлөх үйлчилгээний нэр: “БИОАЮУЛГҮЙ БАЙДАЛ, БИОТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛИЙН САНГ ХӨТЛӨХ”
Санхүүжилтийн эх үүсвэр: “Ази тивд биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд биотехнологийн аюулгүй хэрэглээг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжих нь”.
Төсөв 6.800.000 (Зургаан сая найман зуун мянган төгрөг)
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь “Биоаюулгүй байдал, биотехнологийн үндэсний нөөцийн бүртгэлийн санг хөтлөх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг 2025 оны 01 сарын 27-ны 12 цагаас өмнө доорх хаягаар мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 12 дугаар байр, 4 давхар. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, 421 тоот. Утас: 51-264447
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх багт тавигдах шаардлага:
Ажил гүйцэтгэх баг нь 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх ба байгаль орчны салбарын конвенц, протокол, хууль, эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай баг байна.
Байгууллагад тавигдах шаардлага:
· Ажил гүйцэтгэх байгууллага нь 3-оос доошгүй жил ажилласан туршлагатай хуулийн этгээд байх;
· Хууль, эрх зүйн чиглэлээр ажилладаг, хууль, журмын төсөл боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно.
Зөвлөх багт тавигдах шаардлага:
Багийн бүрэлдэхүүнд дараах мэргэжилтнүүд байна. Үүнд:
- Багийн ахлагч, байгаль орчны салбарын судлаач;
- Биологич, биотехнологич, генетикч;
· Багийн ахлагч болон гишүүд нь мэргэжлээрээ 10-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
· Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
· Тайлантай холбоотой инфографик, илтгэл мэдээлэл бэлтгэх чадвартай байх;