ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

 

 

Огноо: 2025 оны 09 дугаар сарын 10-ны өдөр

 

Зөвлөх үйлчилгээний нэр: “АГААРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВАРТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв

 

Төсөв: 19.900.000 (Арван есөн сая, есөн зуун мянган төгрөг)

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь Агаарын тухай хэрэгжилтийн хувийг заалт тус бүрээр гаргах, хэрэгжихгүй байгаа заалтын шалтгаан нөхцлийг тогтоох, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хэрэгжилтийг нийслэл орон нутгийн хэмжээнд гаргах,  Агаарын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт шинжилгээ хийх зорилгоор “АГААРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВАРТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН” гаргах ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн багийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  

 

Санал хүлээж авах хаяг:

 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж-5, Бага тойруу-3, ЦУОШГ-ын байр. БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын 3 давхар 306 тоот  /51-263385/

 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх үйлчилгээний багт тавигдах шаардлага:

- Эрхзүйч болон байгалийн шинжлэх ухаан болон бусад холбогдох чиглэлийн 4-өөс доошгүй хүний баг байх;

- Зөвлөхийн багт ажиллах гишүүд нь мэргэжлийн дагуу 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

- Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн төсөл, эрх зүйн баримт бичиг боловсруулж байсан туршлагатай байх;

 

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг хавсаргав.

 

 

Бусад хуудас