НОГООН ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТУУД” ТӨСӨЛД ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
“НОГООН ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТУУД” ТӨСӨЛД ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
Огноо: 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Даян дэлхийн байгаль орчны сангийн тусламжийн хөрөнгөөр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Ногоон, хүртээмжтэй хотууд" төсөлд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц болон хэлэлцээний баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, тэргүүлэх чиглэлд нийцсэн үндэсний байр суурь, хэлэлцээний стратеги, тактик, санал зөвлөмж боловсруулах зөвлөх сонгон шалгаруулж авна.
А. Ажлын цар хүрээ
Тус журмын төсөл боловсруулах зөвлөх нь "Ногоон, хүртээмжтэй хотууд" төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, түүний хэрэгжилттэй холбоотой зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага
• Байгаль орчны бодлого ялангуяа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээр, Киотогийн протокол болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм журам, тогтолцоо зэргийн талаар өндөр, зөвлөх түвшний мэдлэгтэй байх. (Эдгээр үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно);
• Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН 3.0), Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө (2024–2030), Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль болон холбогдох бодлого, арга хэмжээний талаар өндөр түвшний мэдлэгтэй байх6 (Эдгээр үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно);
• Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээр, Киотогийн протоколын хэрэгжилттэй холбоотой олон улсын хэлэлцээнд Монгол Улсын үндэсний эрх ашиг, байр суурийг боловсруулж байсан туршлагатай байх;
• Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилт, үндэсний бодлого, төлөвлөлт, санхүүжилт, тайлагналын тогтолцоог хэрхэн хангах талаар өндөр мэдлэгтэй байх;
• Байгаль орчин, уур амьсгалын санхүүжилт, ногоон таксономи, ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн бүртгэл, тайлагнал, ил тод байдлын зохицуулалтын талаар өндөр мэдлэгтэй байх.
Үндсэн шаардлага:
• Хүрээлэн буй орчин, байгалийн шинжлэх ухаан, газарзүйн чиглэлээр доктор(Ph.D)-оос доошгүй зэрэгтэй, энэ салбарт 20-оос доошгүй жилийн хугацаанд ажилласан туршлагатай байх; • Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын болон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх судалгаа, шинжилгээний ажил хийж байсан туршлагатай байх; • Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хууль эрх зүйн баримт бичиг, хэлэлцээ боловсруулж байсан туршлагатай байх (Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хуралд оролцож байсан бол давуу тал болно); • Олон улсын түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно; • Монгол, англи хэлээр албан хэрэг хөтлөлтийн өндөр чадвартай байх; |
Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Дээрх шаардлагуудыг хангаж байгаа ажил горилогч нь дараах материалыг бүрдүүлсэн байна.
• Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал Англи болон Монгол хэлээр;
• Дэлгэрэнгүй анкет CV Англи болон Монгол хэлээр;
• Их, дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан эсхүл e-mongolia.mn системийн албан ёсны QR бүхий баримт бичиг /;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: Мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар зэргийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.
• Нэмэлт мэргэжлийн сертификат хавсаргаж болно. /мэргэшүүлсэн сургалт, хэлний түвшин хангасан гэрчилгээ гэх мэт/
Дээрх материалыг цахимаар khorolmaa@mecc.gov.mn хаягт болон цаасаар /битүүмжлэн, дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 306 тоотод 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагаас өмнө ирүүлнэ.
Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу.
Жич: Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна.
Анхаарах зүйлс:
• Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
• Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
• Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барин сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх ба ярилцлагын үеэр ажлын туршлагыг нотлох бичиг баримт, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.
Холбогдох хаяг:
Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын II байр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, 306 тоот
Холбогдох утас: 261309