7 ХОНОГИЙН ТОЙМ /2023.10.02-2023.10.08/

2023.10.08

 ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА

 

БОАЖЯ-ын жендэрийн салбар зөвлөлд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлангийн төсөл”-ийг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас танилцууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг УИХ-д 2 жил тутамд тайлагнахаар заасан байдаг.

 

ТАЙГЫН МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” ТББ-ны дэргэдэх “Тайгын бэрүүд” бүлгийн гишүүдтэй уулзлаа.

Хөвсгөл аймгийн Улаан уул, Ренчинлхүмбэ сумаас ирсэн малчин эмэгтэйчүүд орон нутагтаа тулгамдаж буй асуудлаа танилцуулан, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, СОЁЛЫН ЯАМ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Уулзалтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг ярилцлаа. 2023 оны 3-р сард Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах Үндэсний хороог байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДАРИВ СУМЫН НУТАГТ ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛЛАА

Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа 2023 онд Жаргалан, Баян-Уул, Дарив, Шарга сумдад хөв цөөрөм хийх боломжтой газруудыг тогтоосон. Тус газруудын нэг болох Дарив сумын Ихэс багийн Баяннурууны Мараатын эх гэдэг газарт шинээр хөв цөөрөм байгуулан ажиллалаа. Тус хөвийн далангийн урт 36м, өндөр 2,5м, хярын өргөн 3,5м, илүүдэл ус гаргах сувгийн урт 17м, өргөн 2м, гүн 0,7м бөгөөд мал сүрэг, зэрлэг амьтдыг ундаалах, бэлчээрийн давхардал, байгаль орчны доройтлыг бууруулахад ач холбогдолтой юм.

 

ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЭРЭН ХАЙХ, ИЛРҮҮЛЭХ, ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГААНЫ 85 ХОНОГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах" ажлын хэсэг байгуулагдаж 2023 оны 6 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 85 хоногийн турш амжилттай ажиллалаа.

 

МОНГОЛ МАЗААЛАЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЛОГО ЗОХИОН БҮТЭЭХ 10 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, Олон Улсад таниулах ажлыг Монгол улсын Ерөнхийлөгч, засгийн газраас бодлогоор дэмжин, хэрэгжүүлж эхлээд байна. Эхний ээлжид Мазаалай баавгайн онцлогийг олон нийтэд таниулах хүрээнд лого зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлаж байна.

 

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сар бүрийн эхний долоо хоногт хийдэг хэвлэлийн хурал боллоо. Хурлаар дараах авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хяналт шалгалтын тайлан мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэв.

 

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛЧУУДЫН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДАЛ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг төр засгийн зүгээс нэн тэргүүнд анхаарч, арга хэмжээ авч ажиллах ёстой гэж Монголчуудын 85,7 хувь нь үзжээ. Уур амьсгалын өөрчлөлт ирэх хэдэн арван жилийн хугацаанд эрчимжих төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хүн, байгалийн харилцаа хамаарал, зүй тогтолд ихээхэн нөлөөлөхөөр байна.

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН “ШИНЭ НАЛАЙХ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН МОД, СӨӨГИЙН УРГАЛТ 95,8 ХУВЬТАЙ БАЙНА

 ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 оны байдлаар нийт 17 зүйлийн 36823 ширхэг мод, сөөгийг 66,422,4 м2 талбайд суулгасан бол 2023 оны тооллогоор 35273 ширхэг мод тоологдож ургалт 95.8 хувьтай байв.  Энэхүү талбайг Налайх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн албаны хамт олон хариуцан арчлан, хамгаалж байна.

 

“НОГООН ХЭРЭМ" ТӨСЛИЙН ТАЛБАЙД МОД ТАРИЛАА

 ХУД 14-р хороонд байрлах “Ногоон хэрэм" төслийн талбайд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Богдхан Уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид 50 ширхэг голт бор, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн албан хаагчид 40 ширхэг тэхийн шээг, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ, Хүнс хангамж төв ОНӨААТҮГазрууд хаврын тарилт хийсэн талбайд арчилгаа усалгаа хийж нэмэлтээр тэхийн шээг, голт борын төгөл үүсгэв.

 

 

Орон нутаг

 

  •  ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтээр Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа, Төмөрбулаг болон Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газар хамтран Төмөрбулаг сумын Тээл багын нутаг дэвсгэрт байрлах Цалгайн булаг, Бүрэнтогтох сумын Их-Уул багын нутаг дэвсгэрт байрлах Сүүжийн булгийг тус тус хашиж хамгаалав.

 

  • ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших "Бага газрын чулуу" улсын тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан байгаль хамгаалагч жуулчдын зорин очдог үзмэрүүд болон төв зам дагуу, отоглох цэгийг хамруулан 1.5 тонн хог цэвэрлэж, сумын төвлөрсөн хогийн цэгт буулгалаа.

 

  •  ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сав газарт хамрагдах Завхан аймгийн Идэр сум-1, Тэлмэн сум-1, Тосонцэнгэл сум -2, Их-Уул сум-1, Хөвсгөл аймгийн Жаргалант сум-1, Галт сум-1 нийт 7 ширхэг усны түвшин хэмжигч рейкийг байршуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Сумдын газрын нэгдсэн систем болох Ланд менежер программд усны сан бүхий газрын татмын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбар давхцалгүй орж байгаа нь голын болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж байна. Үүнийг холбогдох газар хандаж шийдвэрлэж өгөх хүсэлтийг Усны газарт хүргүүллээ.

 

  • СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газар Төрийн албаны зөвлөл хамтран зохион байгуулж буй “Төрийн албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн удирдлага” сэдэвт сургалтад хамрагдан мэдээллийг нийт албан хаагчдадаа хүргэж ажиллалаа.

 

  • ХОВД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 01/26 дугаартай удирдамжийн хүрээнд Ховд аймгийн Дөргөн, Дарви, Буянт сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Дөргөний УЦС, МоЭнКо ХХК, Вестерн Холд ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Эдгээр компаниудад Байгаль орчны багц хуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах Улсын байцаагчдын хугацаатай албан шаардлага өгч торгууль шийтгэврийн арга хэмжээ авч ажиллалаа.

 

  •  ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Таримал нарсан ойн ажиглалтын цамхаг орчмын хогийг цэвэрлэж, хогийн цэгт хүргэсэн. Мөн хамгаалалтын захиргааны албан хаагчид эргүүл, хяналт шалгалт хийж, тусгайлсан газруудад байрлуулсан камеруудын бүрэн бүтэн байдал хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгалаа. Тус хамгаалалтын захиргааны албан хаагчид энэ сарын 3-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний парк ААТУҮГ-аас зохион байгуулсан “Цахим шилжилт хийхэд өрсөлдөх чадвар, өндөр бүтээмж бүхий хариуцлагатай хүний нөөц бэлтгэх” сургалт, семинарт хамрагдлаа.

 

  • ХАР НУУР ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА  

 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын Ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 01/26 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хэсэгтэй хамтран тус сав газрын захиргааны томоохон ус ашиглагчид болох Дөргөний УЦС, Ховд Эко цементийн үйлдвэрүүдэд хяналт хийж ажиллалаа. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Буянт голын сав дагуух зуслангийн бүсийн хог хаягдлын цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.

 

  • УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын "Ирвэстэй нутгийн ирээдүй" төслийн санхүүжилтээр "Олуулаа цуглаж, асуудлаа шийдвэрлэе" баруун бүсийн байгаль орчны салбарын эмэгтэйчүүдийн уулзалтыг 10 дугаар сарын 4-6-ы өдрүүдэд зохион байгууллаа. Уулзалтад Увс, Ховд, Завхан, Баян-өлгий, Говь-Алтай аймгийн байгаль орчны салбарын 70 гаруй эмэгтэйчүүд хамрагдав.

 

  • 9. ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар Чигэртэй голын ай савын БЦГ-ын Тугал нуур, Ангирлаг, Чигэртэйн ам, Рашаантын ам, Ганц модны ам, Үерт салааны аманд байгаа сурталчилгааны 6 самбарын нийт 21 мэдээллийг шинэчлэн засварлав.

  

  •  ХАН ХЭНТИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Сэлэнгэ аймгийн Ерөө хэсгийн хамт олон орчны бүсийн Хүдэр суманд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгуулав. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Хан
Хэнтийн дархан цаазат газар, "Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны
бүсийн тухай хууль"-ийн танилцуулга, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, эрхзүйн чиглэлээр мэдээлэл өгч ажиллалаа.  Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 72 иргэн, 25 хүүхэд хамрагдав.

  • АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Архангай аймгийн ЗДТГ, Эртний Нүүдэлчдийн өлгийаялал жуулчлалын холбоо,АРА Комплекс-той хамтран аялал жуулчлалын салбарын шинэ бүтээгдэхүүн, маршрут, тулгарч буй асуудлуудад шийдэл, санал дэвшүүлэх болон салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар хэлэлцэх зорилготой Аяллаа Архангай 2024 аялал жуулчлалын үзэсгэлэн, форумыг зохион байгууллаа. Тус форумд аймаг, орон нутгийн удирдлагууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тур оператор компаниудын төлөөлөл 200 гаруй хүн оролцов.

 

  •  МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид цогцолборт газрын орчны болон, хязгаарлалтын бүс нутаг Хөх хөндий, Мараат, Ар булаг, Хар ам, Хөшөөт, Ембүү, Цагдуултай, Балгатай, Цагаан салаа, Буга боодог, Хөх бэлчир, Хар дав, Баруун салаа, Тэмээт, Дайргат, Харнууд, Олон худаг зэрэг газруудаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажиллалаа. Эргүүл хяналт шалгалтын үеэр байгалийн нөөцийн эсрэг гэмт хэрэг, зөрчил илрээгүй. Хяналт шалгалтын үеэр 1 сүргийн 16 аргаль, 3 хурга тэмдэглэж мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүллээ.

  •   БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

“Усны тоо бүртгэлийг зохион байгуулах” ажлын хэсэг Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт, 10 дугаар сарын 2-ны өдрөөс Галуут суманд ажиллаж байна. Орог нуур-Түйн голын сав газарт хийгдэх биологийн төрөл зүйлийн судалгааг хийх багт тус сав газарт явах маршрутыг гаргаж хүргүүлсэн. Усны газрын 2023.09.25-ны 114 дугаартай хаягдал усны дүгнэлтийг үндэслэн байгууллагын даргын 2023.10.03-ны А/28 дугаар тушаалаар хаягдал ус хаях зайлуулах зөвшөөрөл олгож төлбөрийн гэрээ байгуулав.

 

  •  ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт, ашигт малтмал, газрын тосны газрын 2023.08.23-ны өдрийн 10/4075 тоот албан бичгийн дагуу “Сонгон шалгаруулах” журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд орсон Хануй голын сав газарт хамрагдах Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт сумдын усан сан бүхий газрын давхцалтай талбайд координат цэгийг тогтоож, нэршил, уст цэгийг тодруулах ажлыг зохион байгуулж ажиллалаа.

 

  •  БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Монгол улсын Усны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сав газарт хамаарах Дорнод аймгийн МАТАД сумын 2023 оны Уст цэгийн тооллогын ажлыг хийж гүйцэтгэв. Тооллогоор тухайн орон нутагт буй гол, нуур, худаг, булаг, рашаан, цэвэрлэх байгууламж зэрэг бүх уст цэгийг тоолж бүртгэж сав газрын мэдээллийн санг баяжуулж ажиллав.

  •   ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Өмнөговь аймаг Ханбогд сум, Галба-Өөш долоодын говийн сав газрын захиргаа талуудын оролцооны зөвлөл 10 дахь удаагийн хурлаа хийлээ. Хурлаар 8 санал хэлэлцэж, 5 саналыг Эрүүл мэндийн сайд, Боомтын сайд, 3 аймгийн засаг дарга нарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Зөвлөлийн гишүүдэд Оюу толгой төслийн үйл ажиллагааг танилцуулсан. Ил уурхай, далд уурхай, баяжуулах үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, хаягдал зутангийн талбай зэргийг үзүүлж мэдээлэл хийв.

  •  БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дэлхийн өвд бүртгэлтэй Казах ард түмний өвөрмөц ёс заншил, бүргэдээр ан хийх соёлын өвийг дэлхийд сурталчлан таниулсан аялал жуулчлалын хамгийн том  арга хэмжээ болох “Бүргэдийн баяр-2023” эвент арга хэмжээ  24 дахь удаагаа 2023 оны 9 сарын 30, 10-р сарын 01- өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3-р багийн Шар нуурын “Хойлог” толгой хэмээх газарт  батлагдсан хөтөлбөр ёсоор амжилттай зохион байгуулагдав.

  •   ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт МУИС-ийн 4, 5-р байрны зүүн талд “Хан хөгшин стайт” ХХК-ийн захиалгаар баригдаж буй, орон сууцны зориулалттай барилгын сууриас гарсан усыг зөвшөөрөлгүй авто замын ус зайлуулах шугамд нийлүүлж байсан зөрчил илрүүлэн, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай хугацаатай албан бичгийг хүргүүлэн ажиллалаа.

  •  ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт Олимпын хорооны баруун талд “Монгол хьюндай” ХХК-ийн захиалгаар баригдаж буй оффис, худалдааны төвийн зориулалттай барилгын сууриас гарсан усыг шугам хоолойгоор дамжуулан Сэлбэ голд нийлүүлж буй үйлдэлд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хяналт тавьж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор баримт бичгийг бүрдүүлэн, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичгийг хүргүүлэн ажиллалаа.

  •  ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Хан-Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт Номин агуулах худалдааны төвийн урд, Орхон их сургуулийн хойно “Шунхлай холдинг” ХХК-ийн бариулж буй оффис, авто зогсоолын зориулалттай, барилгын сууриас гарсан усыг барилгын талбайн урд хэсэгт хуримтлуулан авто замын ус зайлуулах шугамд нийлүүлж буй үйлдэлд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хяналт тавьж, баримт бичгийг бүрдүүлэн, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай хугацаатай албан бичгийг хүргүүлэн ажиллалаа.

  •  ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

“ЭВСҮ” төрийн бус байгууллага нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Бага арцат гэх газар зохих зөвшөөрөлгүй газар ухаж хөшөө дурсгал барьсан тул зөрчлийн тухай хуулийн 7.17.2 заалтаар 5000 нэгжээр торгуулийн арга хэмжээ авлаа.

  •   АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Архангай аймгийн Онцгой байдлын газрын холбогдох мэргэжилтэн нартай байгууллагад зориулалт бусаар хадгалагдаж байгаа химийн бодисыг ангилж, нэр томьёог тодорхойлж, хамтран ажиллалаа. Сумдын цаг уур, ус судлалын станц, харуулуудад үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалган туслах ажлыг хийж гүйцэтгэсээр байна. Эрдэнэмандал сумын Хануй-Эрдэнэмандал гадаргын ус судлалын харуулын үйл ажиллагаанд технологич инженер, ахлах техникч нар шалган туслах ажлыг гүйцэтгэж, голын өнгөрөлтийг хэмжиж, мэргэжил

арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллав.

  • БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан 10 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Булган аймгийн Цогт хунтайжийн талбайд бүх төрлийн модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд Булган сум дахь сум дундын Ойн анги, Хялганат тосгон дахь сум дундын Ойн анги, “Маргад-Орхон” ХХК, “Тайгын үндэс” ХХК, “Дархан ган жигүүр” ХХК, “Хөвөнтөн Ой” ХХК-иуд 13 нэр төрлийн тарьц, суулгацтай оролцож байна.

 

  • ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“Шинжлэх ухаан, технологи, инновацыг нутагшуулъя” аяны хүрээнд  Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар Шинжлэх ухааны Академитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд ШУА-ийн хүрээлэнгүүд дараах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод, сөөг ургамлыг тарих, нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.